sonin.mn

Энэ тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд Хятад даяар таван хоногоор амарч, үйлчилгээний хэрэглээ, аяллын сонирхол нэмэгдсэн бөгөөд хүмүүс янз бүрийн шинэлэг зүйлсийг туршин мэдэрч байсан нь энэ амралтын өдрүүдийн онцлог шинж чанар болсон тухай гадаадын хэвлэл мэдээллийнхэн тэмдэглэжээ. Америкийн “Дэлхийгээр аялах нь” сэтгүүлийн вэбсайт Хятадын Мейн нэгний баярын аяллын цар хүрээ, эдийн засгийн нөлөө дэлхийд тэргүүлж, дэлхийн аялал жуулчлалын зах зээлийн сэргэлтийн чухал үзүүлэлт болсон гэж тэмдэглэжээ.




Статистик мэдээлэл үүнийг гэрчилж байна: Мейн нэгний баярын үеэр нийгэм даяар нутаг дамжин аялсан жуулчид давхацсан тоогоор 1.517 тэрбумд хүрч, 2025 оны мөн үетэй харьцуулахад 3.49%-иар өссөн бөгөөд мөн үеийн дээд амжилтыг тогтоожээ. Нийт Хятадын хэмжээнд хэрэглээтэй холбоотой салбарын борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.3%-иар нэмэгдэж, үйлчилгээний хэрэглээ нь том зах зээлийн нөөцийг бүрэн харууллаа.


Амралтын өдрүүдэд үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэний гол шалтгаан нь бодлогын дэмжлэгтэй шууд холбоотой юм. Тухайлбал “15-р таван жилийн төлөвлөгөө”-ний эхний жилийн хувьд энэ жил үйлчилгээний салбарын чадавхыг нэмэгдүүлж, чанарыг дээшлүүлэх үйл ажиллагаа өрнүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд “Хятадын үйлчилгээ” брэнд бий болгох чиглэлээр дэмжих бодлогууд хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний зэрэгцээ соёл аялал жуулчлалын үйлчилгээний загварыг шинэчлэн баяжуулж, олон нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг улам боловсронгуй болгож, үйлчилгээний чанараа сайжруулж байна.


Амралтын өдрийн хэрэглээ ихсэж буйн үндсэн шалтгаан нь эдийн засаг тогтвортой сайжрах хандлагатай байгаад оршино.


Хятадын Ардын их сургуулийн Эдийн засгийн коллежийн профессор Ван Шяосүн хэлэхдээ, энэ жилийн эхний улиралд Хятадын эдийн засаг амжилттай хөгжсөн бөгөөд үүнээс үйлчилгээний жижиглэнгийн борлуулалт өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.5%-иар өссөн юм. Иргэдийн түрийвч дүүрч, хэрэглээний итгэл нэмэгдсэн нь амралтын эдийн засгийн хөгжлийн эх үүсвэр боллоо гэжээ. AI хөтөч, ухаалаг хүргэлт зэрэг дэвшилтэт технологийг ашигласан үйлчилгээ нь шинэлэг бөгөөд хялбар байсан нь онцлог юм.


Хятадын хэрэглэгчдийн чанар сайтай бараа бүтээгдэхүүн болон өөрт нь зориулалттай нарийвчилсан үйлчилгээний талаарх эрэлт хэрэгцээ нэмэгдсээр байгааг энэ амралтын өдрүүдийн жижиглэнгийн худалдааны борлуулалтын хэмжээ харууллаа.




Хятад улс 50 гаруй улс оронд ганц талаасаа визгүй зорчуулах шийдвэр гарган хэрэгжүүлж, татвар буцаах дэлгүүр 8000 гаруй ажиллуулж байгаа нь гадаадын жуулчдад аялал, шоппин хийх тав тухтай боломжийг бүрдүүлж өглөө.


Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул, худалдааны ивээх үзэл газар авч буй одоогийн нөхцөл байдалд Хятадын дотоодын хөдөлгөх хүч нь дэлхийн эдийн засагт тогтвортой хүчин нэмэрлэж байгаа юм.


Мейн нэгний хөл хөдөлгөөн ихтэй баяр өнгөрөн одсон ч Хятадын боломжийг хуваалцах түүх үргэлжилсээр байх болно. Саяхан Хятадын 139 дэх удаагийн импорт, экспортын үзэсгэлэн худалдаа амжилттай өндөрлөж, янз бүрийн гол үзүүлэлтүүд шинэ дээд амжилтад хүрлээ. Хятадын хурдац, зах зээл, үйлчилгээ нь гадаадын зочдыг татаж байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн тогтвортой эрч хүч, дотоодын зах зээлийн өргөн боломжийн гэрч болж байна.