sonin.mn

5-р сарын 7-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Бээжин хотноо Хятад улсад айлчилж буй АНУ-ын сенатор Стив Дайнс тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзав.


Ван И хэлэхдээ, энэхүү айлчлал нь Д.Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авсны дараах АНУ-ын хоёр намын төлөөлөгчид Хятадад айлчилж буй анхны айлчлал тул маш чухал ач холбогдолтой. Иймд тус айлчлалаар дамжин Хятадын өнөөгийн хөгжлийн байдлыг биечлэн мэдэрч, яриа хэлэлцээ хийх шинэ гүүрийг байгуулж, хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар ярилцаж, хоёр орны эрүүл тогтвортой харилцаанд шинэ хөдөлгөгч хүчин нэмэрлэхийг хүсэж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа хоёр орны ард иргэдийн сайн сайхан амьдралтай шууд холбоотой бөгөөд дэлхийн тогтолцооны тогтвортой байдалд нөлөөлж байна.



Хятад улсын хувьд АНУ-тай харилцахдаа харилцан хүндэтгэлийг үндэс сууриа болгон, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмыг баримтлан, улмаар хамтран ажиллаж, хамтдаа ашиг олохыг зорилгоо болгож, их гүрнүүдийн зөв харилцах замыг хамтдаа эрэлхийлэн, дэлхийн энх тайван ба тогтвортой байдалд хамтран хувь нэмэр оруулахыг эрмэлзсээр ирсэн. Сүүлийн жил гаруйн хугацаанд Ши Жиньпин дарга АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамптай олон удаа утсаар ярьж, уулзалт хийснээр чухал мөчүүдэд хоёр орны харилцааны чиг хандлагыг зөв тодорхойлсоор ирсэн. Хятад улс хоёр орны төрийн тэргүүн нарын чухал нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой болгох замаар урагшлан, хоёр орны ард иргэд, улмаар дэлхий нийтэд үр өгөөжөө хүртээхэд бэлэн байна гэжээ.


Америкийн төлөөлөгчид Хятадад айлчилсан сэтгэгдэл болон Америк, Хятадын харилцааны хөгжлийн талаарх үзэл бодлоо хуваалцлаа. Мөн талууд хамтын анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.