sonin.mn

Хятадын Гадаад валютын удирдлагын газрын статистик мэдээллээр, энэ оны 4-р сарын эцэс хүртэл, Хятадын гадаад валютын нөөц 3 их наяд 410 тэрбум 500 сая ам.долларт хүрч, 3-р сарын эцсийн үзүүлэлттэй харьцуулахад 68 тэрбум 400 сая ам.доллараар өссөн бөгөөд өсөлтийн хэмжээ нь 2.05 хувь байлаа.


Хятадын Гадаад валютын удирдлагын газраас мэдэгдэхээ, 2026 оны 4-р сард макро эдийн засгийн үзүүлэлтүүд, дэлхийн гол эдийн засгийн цогцуудын мөнгөний бодлого болон зах зээлийн хүлээлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр ам.долларын индекс буурч, дэлхийн санхүүгийн гол хөрөнгүүдийн үнийн хэмжээ ялгаатай гарсан байна. Мөн валютын ханшийн хөрвүүлэлт болон хөрөнгийн үнийн хэлбэлзэл зэрэг хүчин зүйлээс болж тухайн сарын гадаад валютын нөөцийн хэмжээ тодорхой хэмжээгээр өсжээ.


Хятад улсын хувьд эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалж, улмаар хөгжлийн уян хатан чанар болон идэвх сэргэснээр гадаад валютын нөөцийн хэмжээг ерөнхийдөө тогтвортой байлгахад таатай нөхцөл бүрдүүлжээ.