Хятад Улсын Цагаачлалын удирдлагын үндэсний газрын мэдээлснээр, энэ жилийн Тавдугаар сарын 1 буюу Майн нэгний амралтын өдрүүдэд Хятад улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд дотоод, гадаадын иргэний нийт 11 сая 279 мянган удаагийн хил нэвтрэлтийг бүртгэн шалгаж, өдөрт дунджаар 2 сая 256 мянган хүн хилээр орж, гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувиар өссөн байна.
Нэг өдрийн хамгийн өндөр ачаалал тавдугаар сарын 2-нд бүртгэгдэж, тухайн өдөр хилээр орж гарсан хүний тоо 2 сая 529 мянгад хүрсэн байна.
Үүнээс гадаадын иргэдийн хил нэвтрэлт давхацсан тоогоор 1 сая 255 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 12.5 хувиар нэмэгджээ.
Хятад руу нэвтэрсэн гадаадын иргэдийн дундаас визгүй бодлогоор нэвтэрсэн хүний тоо 436 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 14.7 хувиар өссөн байна.
Мөн хугацаанд хилээр нэвтэрсэн нисэх онгоц, усан онгоц, галт тэрэг, автомашин зэрэг тээврийн хэрэгслийн тоо нийт 531 мянган удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.6 хувиар өссөн үзүүлэлт юм.
Бямба - 05 сарын 09,
2026
Сэтгэгдэл0