Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Т.Аубакир энэ үеэрээ : "Өнгөрсөн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 2026 оны улсын төсөв батлагдах үед би өөрийн хариуцсан салбарын зардлыг 630 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүний 480 тэрбум төгрөг нь зөвхөн тэтгэврийн нэмэгдэлд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр нь асрамж, халамж болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сар бүр авдаг тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлсэн.
Тийм учраас шууд хэлэхэд тэтгэврийг 1 сая 500 мянган төгрөг болгох боломжийг би олж харахгүй байна.
Боломжтой мэт ярьж байгаа зарим гишүүд ахмадуудад таалагдах гэж популизм хийхээс илүү бодит шийдэл ярих хэрэгтэй.
Зарим улс төрчид ахмадуудад маш их хайртай болсон юм шиг, эсвэл тойргийнхоо ахмадуудад таалагдах гэж хэт амлалт өгөөд байдаг. Гэхдээ улсын төсөв өөрөө хязгаартай. Боломж, эдийн засгийн бодит нөхцөлдөө тулгуурлаж байж шийдвэр гаргах ёстой.Ахмадуудын тэтгэврийг 1.5 сая болговол нийгмийн даатгалын тогтолцоо шууд сүйрнэ" гэв.
Б.Баясгалан
Баасан - 05 сарын 08,
2026
Сэтгэгдэл3
Тэтгэвэр нэмэхийн тулд Халзан бүргэтэйг ух , уранаа ух. Уул уурхайг хөгжүүл
Казакстаны хөгшчүүдэд тэтгэвэр өгөх мөнгө бол байгаа тээ баян-өлгий аймаг эрүүл хүн байдаггүй бүгд эргүү галзуу тахир дутуу баянөлгийн халамжыг багасгавал боломж бол байгаа. Казакстаны хөгшчүүдэд мөнгө илүү гаргах гээд казакуудад мөнгө өгөх гээд монголчуудаас харамлаад байгаа ухаантай юм шүү дээ. Казакууд ядаж татвар төлөхгүй тэгээд халамжыг бүрэн дүүрэн авна.
Ямар пмаа мэднээ!