sonin.mn

5-р сарын 4-ний өдөр нийт 20.383 сая зорчигч төмөр замаар үйлчлүүлсэн тухай Хятадын Төмөр Замын Группийн мэдээлжээ. Тус улсад тэмдэглэдэг "Майн-1”-ий баярын амралтын үеэр тухайлбал 4-р сарын 29-нээс хойш өнөөдрийг хүртэл төмөр замаар 117 сая зорчигч тээвэрлэж, галт тэрэг аюулгүй, тогтвортой, эмх цэгцтэй ажилласан байна.


5-р сарын 5-ны өдөр буцах зорчигчдын урсгал үргэлжлэн нэмэгдэж, Хятад даярх төмөр замаар нийт 23 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд 2225 зорчигч тээврийн галт тэрэг нэмэж ажиллуулахаар төлөвлөгдсөн байна.


Г.Бямба