5-р сарын 4-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болсон Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээний 11 дэх удаагийн хэлэлцүүлгийн үеэр Хятад улс цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх талаарх байр сууриа тодорхойлж, зарим улс орнууд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тал дээр давхар стандарт хэрэгжүүлж байгаа нь гэрээний эрх мэдэл болон Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн (ОУАЭА) хамгаалалт, хяналтын тогтолцоог алдагдуулж байгааг онцолсон байна. Түүнчлэн Хятадын тал сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн асуудлаар Японы сөрөг алхамуудыг онцлон тэмдэглэж, олон улсын хамтын нийгэмлэг маш сонор сэрэмжтэй байх ёстойг сануулжээ.
Хятадын зэвсэг хураах асуудал эрхэлсэн элчин сайд Шэнь Жянь бага хурлын үеэр цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхээс урьдчилан сэргийлэх нь дээрх гэрээний гол зорилтын нэг юм. Одоогоор дэлхийн стратегийн аюулгүй байдлын орчин улам бүр доройтож байгаа бөгөөд зарим улс орнуудын цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэхэд баримталж буй давхар стандарт нь цөмийн зэвсэггүй орнуудын дийлэнх гэрээний эрх мэдэл болон ОУАЭА-ийн хамгаалалт, хяналтын тогтолцоонд итгэх итгэлийг ноцтойгоор үгүй хийж байна гэжээ.
Үндэсний аюулгүй байдлын бодлогод цөмийн зэвсгийн үүргийг бууруулах ёстой гэж Хятадын тал мөн онцолсон байна.
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл0