МОСКВА, 2026 оны тавдугаар сарын 7 /RIA Novosti/. ОХУ-ын Гадаад хэргийн яам (ГХЯ) Киевээс дипломат ажилтнуудаа нүүлгэн шилжүүлэхийг уриалсан ноот бичгийг улс орнуудын төлөөлөгчдөд илгээсэн тухай тус яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдээлжээ.
"Аугаа Эх орны дайны Ялалтын баярын өдрөөр Киевийн дэглэм Москвад цохилт өгөхөөр заналхийлж байгаатай холбогдуулан 2026 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Батлан хамгаалах яам албан ёсны мэдэгдэл гаргасан.
ОХУ-ын ГХЯ танай улсын эрх баригчид/байгууллагын удирдлагыг энэхүү мэдэгдэлд маш хариуцлагатай хандаж, Оросын Зэвсэгт хүчин Киевт, тэр дундаа шийдвэр гаргах төвүүдэд хариу цохилт өгөхөөс аргагүй болсонтой холбогдуулан дипломат болон бусад төлөөлөгчийн газрын ажилтнууд болон иргэдээ Киевээс урьдчилан нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна" гэж ноот бичигт дурджээ.
М.Захарова хэлэхдээ, Оросын эсрэг түрэмгийлэлд зайлшгүй өгөх хариу арга хэмжээний тухай ярьж байгааг онцолжээ. Түүний хэлснээр, Европын Холбоо Зеленскийн олон нийтэд ил тод хэлсэн заналхийллийг дуугүй өнгөрөөж чадахгүй.
"Барууны цөөнх тавдугаар сарын 9-ний өдөрт хэрхэн ханддагийг бид сайн мэднэ. Тэд Зөвлөлтийн үеийн өвийг системтэйгээр устгаж, Зөвлөлтийн дайчдын шарилыг ухан гаргаж, түүхийг гуйвуулж байна" гэж дипломатч мэдэгдээд, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлж байгаа тул эдгээр улстөрчийг Киевийн төлөвлөгөөний хамсаатнууд гэж нэрлэж болно хэмээв.
Даваа гарагт Ереван хотноо болсон Европын улс төрийн хамтын нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтын нээлтэд В.Зеленский үг хэлэхдээ, Ялалтын парадын үеэр Оросын нийслэлд Украины дронууд нисэж ирж магадгүй гэж мэдэгдсэн байна.
Үүний хариуд Оросын Батлан хамгаалах яамнаас мэдэгдэхдээ, Оросын Зэвсэгт хүчин баярын үеэр аюулгүй байдлын хангахын тулд бүх шаардлагатай арга хэмжээг авна, харин халдлага гарсан тохиолдолд Киевийн төв хэсэгт пуужингаар цохилт өгөх болно гэдгийг анхааруулжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 05 сарын 07,
2026
Сэтгэгдэл7
Киевийг үнс болгох хэрэгтэй дараа нь ойлголцоход амар
Сайхан алкаш эгч мину
Москвад галын наадам болвол дайн зогсоно доо
МОСКВАГ ДАРУЙХАН ҮНС НУРАМ БОЛГОВОЛ САЙН. МОНГОЛЫН БАТ ХААН МОДОН ХЭРЭМ БАЙХАД НЬ САЙХАН ШАТААСАН ТҮҮХ БИЙ.
Москвад галын наадам болвол дайн зогсоно доо
Парад үзээд сууж байгаа Путин дээр бөмбөг зүүсэн дрон юмуу пуужин нисэж ирвэл Путин маргааш нь хариуг нь чангахан өгнө ! Львов хотод цөмийн цохилт өгнө !
Ukrainuud vsereed l gants neg dronoor tsohilt uguh bol orosuudiig Keiv hotiig vnsen nuram boltol bumbugduj puujindaj chadah uls shuu gedegiig fashist evrie nogoon oilgohgui bnaa..