Ойрхи Дорнодын мөргөлдөөн 2027 он хүртэл үргэлжилж, газрын тосны үнэ баррель бүртээ 125 орчим ам.долларт хүрвэл бараа, бүтээгдэхүүний үнэ болон эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөөллийг улам хурцдуулна гэж Олон Улсын Валютын Сангийн (ОУВС) гүйцэтгэх захирал Кристалина Георгиева 5-р сарын 4-нд АНУ-ын судалгааны төв болох Милкен Институтийн зохион байгуулсан бага хурлын үеэр мэдэгдэв.
Георгиева хэлэхдээ, Ойрхи Дорнодын мөргөлдөөн үргэлжилж байгаа нь ОУВС-гийн өмнө нь гаргасан дэлхийн эдийн засгийн өсөлт 3.1%, инфляцийн түвшин энэ онд 4.4% байх урьдчилсан таамаглал цаашид үндэслэлгүй болж байгааг харуулж байна гэжээ.
Тэрээр урт хугацааны инфляцийн хүлээлт тогтвортой хэвээр байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдал чангараагүй ч мөргөлдөөн үргэлжилбэл эдгээр нь өөрчлөгдөж болзошгүйг анхааруулсан байна.
Г.Бямба
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл1
малчин хүн хонь хургаа ялган хашаалахад гүүргий гүүргий гэж гүргүүлэн хашгираад хэд тойруулан хашна орсын ГЕОРГИЙ - гүргүү хаан дайсныг хэд гүрүүлэн БУУЛГАЖ АВДАГ ГЭЖ монголчууд бахархана монголчууд дээр үеэс аархан георгий шиг гүрүүлж ирсэн Ерөнхийлөгч гүргүү хүн шүү дээ