БНХАУ-ын Гадаад Харилцааны Яам хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэрээ:
"Куба АНУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогод заналхийлж байна гэх шалтгаанаар Кубын эсрэг хориг арга хэмжээний цар хүрээг өргөжүүлэх тухай захирамжид АНУ-ын ерөнхийлөгч 5-р сарын 1-нд гарын үсэг зурсан гэж мэдээлж байна. Мөн өдөр Кубын гадаад харилцааны сайд АНУ-ын нэг талын, хууль бус албадлагын арга хэмжээ нь жигшүүртэй, утгагүй бөгөөд энэ нь Кубын ард түмнийг сүрдүүлж чадахгүй гэж мэдэгдэв. Хятадын тал үүнд ямар байр суурьтай байна вэ ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахдаа БНХАУ-ын ГХЯ-ы хэвлэлийн төлөөлөгч: "АНУ-ын Кубын эсрэг хууль бус нэг талын хориг арга хэмжээг эрчимжүүлсэн нь Кубын ард түмний оршин тогтнох, хөгжих эрхийг ноцтойгоор зөрчиж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг ноцтойгоор зөрчиж байна. Хятад улс Куба улсыг үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдлаа хамгаалахад нь тууштай дэмжиж, Кубын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохыг эрс эсэргүүцэж, АНУ-ыг Кубын эсрэг хориг арга хэмжээ, аливаа хэлбэрийн албадлага, дарамт шахалтыг нэн даруй зогсоохыг шаардаж байна" гэжээ.
Г.Бямба
Лхагва - 05 сарын 06,
2026
Сэтгэгдэл4
Куб улс харгис комунизмээсээ салах хэрэгтэй үүнийг л АНУ сануулаад байгаа юм Иргэддээ эрх чөлөөг нь олго гээд
АНУ БУСАД УЛС ОРНЫГ ГАРЫН ДОР АРЬСНУУД МӨЛЖҮҮЛЭХГҮЙ БОЛ ДАЙТАЖ АЛААД ДЭЭРЭМДЭНЭ ГЭЭД УЛС УЛСЫГ АЗАРГАЛАН БУХ ШИГ ХӨӨЖ СҮЙТГЭНЭ АМЕРИКАД АЛУУЛАХЫН ОРОНД ОРОС ХЯТАД УЛСДАА ЭРХЭЭ ХАСУУЛААД ЧИГ ГЭСЭН АМЬДРАХНЬ ХАМААГҮЙ ДЭЭР ЮМ БАЙНА АМЕРИКИЙН НЭГ ГЭР БҮЛД БАЙСАН УЛСУУД АМЕРИК ДОРОЙТОХОД БҮГД СҮЙРЧ БАЙНА ОРОС ХЯТАД ХОЙТ СОЛОНГОС ВЬТНАМЫН ЭДИЙН ЗАСАГ ЯМАРТАЙ Ч СҮЙРЭХГҮЙ СӨХРӨХГҮЙ БАЙНА ТУСГААР ТОГТНОСОН ХҮМҮҮНЛЭГ СОЦИАЛИЗМЫН МӨН ЧААР ҮҮНД ОРШИНО
Куб улс харгис комунизмээсээ салах хэрэгтэй үүнийг л АНУ сануулаад байгаа юм Иргэддээ эрх чөлөөг нь олго гээд
Куб улс харгис комунизмээсээ салах хэрэгтэй үүнийг л АНУ сануулаад байгаа юм Иргэддээ эрх чөлөөг нь олго гээд