sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 6 /DW/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар сүүлийн зургаан сар гаруйн хугацаанд анх удаа утсаар ярих үеэрээ хоёр улсын харилцааны талаар хэлэлцсэн тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам болон АНУ-ын Төрийн департаментаас мягмар гарагт мэдээлжээ.


"Гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нар олон улсын өнөөгийн нөхцөл байдал болон Орос-Америкийн харилцааны талаар санал солилцож, мөн хоёр талын харилцаа холбооны хуваарийг хэлэлцлээ" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. 


АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Томми Пигготагийн хэлснээр, сайд нар Оросын талын санаачилгаар утсаар ярьжээ. Лавров, Рубио нар Украинд хийж буй Оросын дайн, Ираны эсрэг явуулж буй АНУ, Израилын цэргийн ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Лавров, Рубио нар хамгийн сүүлд 2025 оны аравдугаар сарын 20-нд утсаар ярьжээ. Тухайн үед талууд Украинд байлдааны ажиллагааг зогсоох боломжит алхмууд болон Будапешт хотноо Владимир Путин, Дональд Трамп нарын уулзалтыг зохион байгуулах талаар хэлэлцэж байсан боловч уулзалт болоогүй юм.  



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг