sonin.mn

СОФИ, 2026 оны тавдугаар сарын 5 /BTA/. Израилын Ерөнхийлөгч Ицхак Херцог, Иорданы Хашимитын Хаант Улсын Хаан II Абдулла нар Болгарын Ерөнхийлөгч асан (2017-2026), “Прогрессив Болгар” эвслийн тэргүүн Румен Радевтай утсаар ярьж, парламентын сонгуульд ялсанд баяр хүргэсэн тухай тус намын хэвлэлийн албанаас даваа гарагт мэдээлжээ.


Утсаар ярих үеэр И.Херцог Бүгд Найрамдах Болгар Улс болон Израил Улсын хоёр талын уламжлалт харилцааг онцлон тэмдэглээд, Р.Радевт хариуцлага өндөртэй албан үүргээ амжилттай хэрэгжүүлэхийг хүсэн ерөөжээ.


Харин Хаан II Абдулла Болгарт шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа хоёр орны найрамдалт харилцаа, тэр дундаа 2025 оны дөрөвдүгээр сард Софи хотноо болсон “Акабагийн үйл явц”-ын хүрээнд хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна. Р.Радев Хаан II Абдуллатай ярих үеэрээ Ойрх Дорнодод үргэлжилж буй цэргийн мөргөлдөөнд санаа зовниж буйгаа илэрхийлээд, байлдааны ажиллагааг зогсоохын тулд Иорданы Хаант Улсын гаргаж буй дипломат хүчин чармайлтыг сайшаасан байна. Болгарын 52 дахь удаагийн парламентад “Прогрессив Болгар” эвсэл хамгийн олон буюу нийт 131 суудал авчээ.



Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг