АН-ын хэсэг ахмад гишүүд АН-ын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлжээ. Уг шаардлагад: "Бид бол ардчиллын төлөө зүтгэж, Ардчилсан намыг бий болгоход залуу насаа зориулсан ахмад гишүүд билээ. Өнөөдөр тэтгэвэр, тэтгэмж амьдралд хүрэлцэхгүй, үнэ ханшийн өсөлт иргэдийн нуруунд хүнд ачаа болж, ард иргэд Монгол хүний төлөө ажилладаг төртэй болохыг хүсэж байна.
Энэ цаг үед Ардчилсан нам ард иргэдийн итгэлийг дахин сэргээх ёстой байтал улс төрийн маргаан дагуулсан томилгоо хийж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоо алдах нөхцөл бүрдүүлж, нэр хүндээ унагах учиргүй юм.
Ахмад гишүүдийн хувьд хэлэхэд, таны Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлсэн Сангажавын Баярцогт нь 1990 оны АИХ-д МАХН (одоогийн МАН)-аас нэр дэвшин сонгогдож байсан бөгөөд тухайн үед МАХН-аас улс төрийн боловсон хүчин болгон бэлтгэгдсэн хүн юм. Тэрбээр төрийн өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа гаргасан шийдвэрүүд (Оюу толгойн гэрээ, Эрдэнэт үйлдвэрийн хувьчлал зэрэг) нь Монгол Улсын эрх ашгийн эсрэг байсан нь цаг хугацааны эрхээр тодорхой болсон.
Монгол Улсын Дээд шүүхээс С.Баярцогтыг Оюу толгойн гэрээтэй холбоотойгоор мөнгө угаасан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэрэгт буруутай гэж үзэн 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хууль бусаар олсон 1.3 сая ам.долларыг нь хураан авч, зохих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргасан байдаг.
Гэтэл МАН-аас сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр тангараг өргөсний дараахан, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн нэгдсэн хуралдаанаар маргаантай шийдвэр гарч, С.Баярцогтын хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл бүрдсэн. Үүний дараа түүнийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж байгаа нь санамсаргүй зүйл биш гэж бид үзэж байна.
С.Баярцогтын зорилго нь сүүлийн жилүүдэд улс орны баялгийг завшсан, МАН-ын эрх ашгийг хамгаалах, мөн өөрийн оролцсон Оюу толгойн гэрээг хамгаалахад оршиж байгааг намын дарга та анхаарч үзнэ үү.
Иймд гаргасан алдаагаа 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болох ҮБХ-ны хурлаар засаж залруулан, гэмт хэрэгт холбогдож байгаагүй, нэр цэвэр намын гишүүнийг Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшүүлж, сонгон ажиллуулахыг шаардаж байна.
Энэ нь зөвхөн намын асуудал биш бөгөөд Монголын төр Монголын баялгийг хамгаалах уу, эсвэл нам дамнасан бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах уу гэдгийг шийдэх чухал асуудал юм.
Хэрэв энэхүү шаардлагыг үл тоомсорлож, зохих шийдвэр гаргахгүй бол Ардчилсан намыг үүсгэн байгуулалцсан ахмад гишүүд бид намын дотоод ардчилал, хариуцлагын зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд намын даргын хариуцлагын асуудлыг тавьж, зохих журмын дагуу огцруулах арга хэмжээ авах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна." гэсэн байна.
Мягмар - 05 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
МАН-ын өгөөш энэ хүн шуналаа энэ удаа татчихсан дээр биз дээ. Өөр хүн хайж олохгүй бол энэ хүн МАН-д их таалагдаад байгаа бололтой вм билээ.
Хүрэлсүхийг Баярцогт өрөөнд ширээн дээр нь жинхэнэ хятад эзэн чинь би байна гэж ташуурдан зодож хошногоддог гэсэн яриа саарал ордон дотор тархаад байгаа нь үнэн ажээ.
Сайдаар томилогдсон алуурчин Номтойбаяр бас Хүрэлсүхийн өрөөнд нь дайрч ороод чам шиг нэг муу хулгайч аалзны дэргэд би олон хүн алж олон эмс охидыг хүчиндэж дархлагдсан хүн гэж Хүрэлсүхийн хар хошногоны нүхийг есийн тосоор тослоод орилуулан хошногддог болсон гэлцээд байна.
Баярцогтын гадаадад нууж битүүмжлэгдээд байсан олон сая долларыг Хүрэлсүх эрх мэдлээ ашиглан оруулж ирээд тодорхой хувийг шагнал болгон авсан. Үүнд маш их баярласан Хүрэлсүх чамайг дараагийн ерөнхийлөгчөөр тавина гэж ам тангараг өргөөд Баярцогтыг дарга болгохгүй бол ална шүү гэж заналхийлэх болсон.
Баярцогтод Цогтгэрэл дургүй ! гёнсёкээрээ тавих хүсэлгүй байгаа ! Гэвч фракцуудын зүгээс болон Хүрэлсүхийн зүгээс дарамт шахалт их ирж байна ! Пүрэвдорж балай хүртэл Баярцогтыг тавь тавихгүй бол ална шүү гэсэн ! Жёнко болохоор ьавьж болохгүй ! тавьчихвал чамайг ална шүү гэж хэлсэн ! Хоёр галын дунд ороод Цогтгэрэлд хэцүү байна !!