НИТХ-ын дарга А.Баяр сэтгүүлчдийн асуултад хариулав. Энэ үеэрээ тэрээр: "Албан тушаал, ажилтай зууралдаад байх сонирхол надад үнэндээ алга. Гэхдээ хулгайч нарт төрийн тамгыг зүгээр өгчихгүй.
Т.Даваадалай найздаа хандаж хэлэхэд, “Ажлаа өгч, шалгуулъя” гэдэг үгээ Х.Нямбаатарт хэл. Миний харж байгаагаар Т.Даваадалайн ард, хөшигний цаана Х.Нямбаатар байгаа.
Миний санаж байгаагаар 2023 онд “ногоон автобус”-ны хэрэг гарч байсан. Улаанбаатар хотод хуулийн хулгайг арилгана гэж ирсэн атлаа өнөөдөр хоёр жилийн дотор байдал ямар болсон бэ гэдэг асуулт гарч байна.
Нэг эзэнтэй хоёр компани нийт 33 удаагийн тендер авч, 60 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байна. Энэ нь хулгай, авлига хумигдсан уу, эсвэл улам дэлгэрсэн үү?
Мөн эдгээр олон “мега” төслүүдийн хүрээнд албан тушаалтнууд нэг тэрбум төгрөг авсан гэх мэдээлэл гарч байна.
Нэг тэрбум төгрөг гэдэг бол асар их хэмжээний мөнгө — нэг айлын гурван үеэрээ хэрэглэхүйц хөрөнгө.
Ийм их хэмжээний мөнгөний асуудал Улаанбаатар хотод яригдаж байхад хариуцлага хүлээх ёстой. Ажлаа өгч, шалгуулах хэрэгтэй. Ажлаа өгч, шалгуулах хүртэл нь бид иргэдтэйгээ хамт тэмцэнэ.
Иргэдийн шүүхээр хотын даргыг шүүх цаг болсон." гэлээ.
Б.Төгсбаясгалан
Пүрэв - 04 сарын 30,
2026
Сэтгэгдэл0