Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Байлдааны гавьяаны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын дуучин, дэд ахлагч, 27 настай Даваасүрэнгийн Совд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан оросын болон зөвлөлтийн дууны "Ялта хүрэх зам-2026" олон улсын хөгжмийн наадмын ялагч, Алтан шагналын эзнээр өргөмжлөгдлөө. Ингэснээр 2019 онд анх Крымын Ялта хотноо мэндэлж байсан энэхүү наадмын ялагчдын түүхэнд анх удаа Төв Азийн зүрхэнд орших манай Монгол Улс бичигдлээ.
"Ялта хүрэх зам" олон улсын хөгжмийн наадамд манай мэргэжлийн дуучид анх 2023 онд оролцсон бөгөөд янз бүрийн жанрт дуулдаг дэлхийн таван тивийн шилмэл хөгжимчид, дуулаачидтай өөрсдийн дуулах ур чадвараа нэр төртэй уралдуулж байлаа.
ЦДБЭЧ-ын дуучин Даваасүрэнгийн Совд ОХУ, Мариинскийн театрын тэргүүн гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин, Бүгд Найрамдах Башкортостан улсын Ардын жүжигчин, Башкирын Дуурь бүжгийн эрдмийн театрын Уран сайхны удирдаач, Бүгд Найрамдах Башкортостан улсын Ерөнхийлөгчийн Соёл, урлагийн Зөвлөх, дэлхийн сонгодог дуурийн урлагийн нэрт зүтгэлтэн, Оросын дуурийн урлагийн оргилуудын нэг Аскар Абдразаковтой хамт Кремлийн Их танхимд хуран цугларсан 6000 үзэгчдийг аргил хүчтэй хоолойгоороо уйлуулж, суудлаас нь босгож чадлаа.
Авьяаслаг залуу дуучин маань 1999 онд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. Монгол Улсын Соёл Урлагийн Их сургуулийн Хөгжмийн урлагийн сургууль, Сонгодог урлагийн тэнхмийн дуурийн дуулаачийн ангийг 2023 онд дүүргэсэн.
МУГЖ М.Болд, МУСТА Б.Өнөмаа нарын шавь бөгөөд 2024 оноос эхлэн Цэргийн дуу бүжгийн Эрдмийн Чуулгад дуучнаар ажиллаж байна. 2023-2025 онуудад ОХУ, Бүгд Найрамдах Чечень болон Азербайжан улсуудад явагдсан дуурийн дуулаачдын олон улсын уралдаануудад тасралтгуй 8 жил оролцсон тэрбээр Кавказын Бүгд Найрамдах Чечень улсад зохион байгуулагдсан ЗХУ-ын ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан "Орфей-2023" олон улсын уралдаанд Монгол Улсаа анх удаа танилцуулсан хоёр дуучны нэг юм. Тэгэхэд Д.Совд нь Дэд байр, " Торгон баргил хоолойт" өргөмжлөлийн эзнээр өргөмжлөгдсөн.
Ташрамд дурдахад, дэлхийн 58 орны 172 дуулаачаас эхний шатанд шилэгдсэн 15 орны 15 дуучидтай өрсөлдсөн Д.Совдод ялалт авчирсан «Поклонимся великим тем годам» ( Яруу тэртээх он жилүүдэд мэхийн ёсолье) дууг МҮОНРТ-ийн шилдэг дуун хөрвүүлэгчдийн нэг, уран сайхны ахмад орчуулагч МУСТА Лхагважавын Мягмар монгол хэлнээ хөрвүүлсэн юм.
Зөвлөлтийн нэрт яруу найрагч, фронтын сурвалжлагч, зохиолч Михаил Львовын шүлгээр Оросын XX зууны хөгжмийн нэрт зүтгэлтэн, аугаа хөгжмийн зохиолч Александра Пахмутовагийн өнгөрсөн зууны 1985 онд Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсны түүхт 40 жилийн ойгоор бүтээсэн энэхүү бүтээлийг анх ЗХУ-ын Зэвсэгт хүчний домогт Александровын чуулга, Ардын жүжигчин Иосиф Кобзоны нар дуулснаар түмэн олонд түгэж сүлд дуулал болсон юм.
Баасан - 05 сарын 22,
2026
Сэтгэгдэл7
Manai dyychin D.Sobdod ylam ikhe amjilt hysye....Mandyylaad baidag yum syy,dyy mini....................eh oron ard tymen ni abyastanaa martdaggyi yum,zebhen chinii dyychinii yr dyi ni delhiid garch baibal ene ni bidnii gol zorilt buyu....hicheegeerei!!!dahaid ch ergen yrt zamiin yylzbaryyd bygd haragdana...bayarlalaa............................
Ёстой үнэхээр гоё дуулж байна лээ! Фэйсээс бичлэгийн нь харсан.
Ipsiin buunii nohoinuud
Орос Буриадуудын шоу ямар дуусах биш.
Цөөхөн монголчууд бидний үр удам мэдлэг, оюуны чадвараараа дэлхийн том гүрнүүдийн өмнө гарч байгаа нь үeийн үeд дурсагдах сайхан чанар шүү! Хүн бүр үүнийг хойч үeдээ үлдээх ёстой. Маш сайн байна!!!!
Orosuudiig hen ch toohgui, oros uls delhiin shivshig bolj bn.. Tegeed l hudlaa temtseen uraldaan zarlaad terendee nuguu ah duu hedee urij oroltsuulaad terguun bair uguud l.Ene bol Propaganda
Orosuudiig hen ch toohgui, oros uls delhiin shivshig bolj bn.. Tegeed l hudlaa temtseen uraldaan zarlaad terendee nuguu ah duu hedee urij oroltsuulaad terguun bair uguud l.Ene bol Propaganda