sonin.mn

Авлигын хэрэгт шалгагдаж буй НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар гэгч этгээд НИТХ-ыг хуралдуулах шаардлага гаргасан юм.


Энэ дагуу өнөөдөр НИТХ хуралдах байсан ч НИТХ дахь АН-ын бүлэг завсарлага авчээ. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар НИТХ-ын хэсэг төлөөлөгчдийн хамт НИТХ-ын ээлжит бус их хурлыг хуралдуулж, НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахаар яаравчилжээ.


Огцруулах шалтгаан нь дээрх Б.Сэргэлэнбаатар гэгчийн үгэнд нь ороогүй, Х.Нямбаатарын эсрэг шашины зан үйл хийсэн явдал гэнэ.


Энэхүү хууль бус хурлыг Т.Бадамжунайгийн туслах асан, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан нээн, удирдаж байна. Цуут Т.Бадамжунайгийн гарын шавь гэгддэг тэрээр Х.Нямбаатартай албан тушаалын тохироо, наймаа хийсэн бололтой.


С.Сарнай