АН-ын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ: "Ардчилсан намын хувьд аливаа асуудлыг ил тод, нээлттэй, өрсөлдөөнт байх ёстой гэсэн үндсэн зарчим баримталдаг. Хэрэв тухайн асуудал дээр ямар нэгэн хардлага, эргэлзээ байгаа бол ил тод, нээлттэй хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Би сая Ерөнхий сайдын зохион байгуулсан нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, өөрийн байр суурийг илэрхийлсэн.
Сүүлийн 10 гаруй жил засаглаж буй улс төрийн хүчин болох Монгол Ардын Намын арга барил нь өнөөгийн нийгэмд төдийлөн нийцэхгүй байна гэж үзэж байна. Зорилгодоо хүрэхийн тулд ямар ч аргыг ашиглаж болно гэсэн хандлага ажиглагдаж байгаа нь шүүмжлэл дагуулж байна.
Түүхэн талаас нь авч үзвэл, коммунист үзэл суртлын үед хатуу арга барил хэрэглэж байсан жишээнүүд бий бөгөөд ийм хандлага орчин үеийн нийгэмд тохирохгүй гэж үзэж байна. Өнөөдрийн нөхцөлд ч ийм хэв маяг тодорхой хэмжээнд ажиглагдаж байна. Тухайлбал, Туулын хурдны зам барих асуудал дээр өртөг зардал, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг чухал асуудлыг орхигдуулж, аливааг хүч түрэн хэрэгжүүлэх хандлага гарч байна гэж шүүмжлэх хүмүүс бий. Үүнийг эсэргүүцсэн байр суурийг зарим тохиолдолд “бүтээн байгуулалтыг эсэргүүцэж байна” хэмээн тайлбарлаж байгаа нь мөн маргаан дагуулж байна.
Мэдээж улс төрд төгс хүн гэж байхгүй. Туршлага, бодлогын хувьд ялгаатай хүмүүс хамтран ажиллаж, шийдвэр гаргах нь чухал. Улсын Их Хурлын тухай хуулийн дагуу бүлгийн гишүүд дотроо хэлэлцэж, санал хураалтаар шийдвэр гаргадаг зарчимтай.
Иймд өнөөгийн нөхцөл байдалд илүү туршлагатай, харьцангуй бие даасан байр суурьтай хүмүүс парламентын үйл ажиллагаанд оролцож, түүнийг хамгаалж ажиллах нь зүйтэй гэж үзэж байна." гэлээ.
Н.Отгончимэг
Баасан - 04 сарын 24,
2026
Сэтгэгдэл1
Ардын намын арга барил ч гэж дээ Оюунэрдэнэ Нямбаатар нар гол төлөөлөгч нь болоод байгаа МАН дотрох хэт зүүнтний бүлэглэлийн арга барил юм даа АН дотор ч тийм зүүний үндэсний үзэлтэй бүлэг байнаа ятэд засгийн эрхэндээ баыхдаа жишээлбэл их мөнгө үрж мухар ч хамаагүй төмөр зам барина гэж дайраад барих нь барисан яганцхан эдийн засгийн үр ашиг муутай мухар зам тависан Дахиад санхүүжилт хийж асар их мөнгө үрж гүйцээсэн Улс төрчид уриа лоозонгоор ажилладагаа больж шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаандд суралцах хэрэгтэй Нийгэм тэрийг шаардаж байна