Оросын Холбооны Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Евсиков Алексей Николаевич “Росатом” корпорацийн үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр: “Росатом” төрийн өмчийн корпорац нь дэлхий дээрх цөмийн түлшний мөчлөгийн бүх үе шатыг хамарсан цорын ганц салбарын компани бөгөөд ураны геологийн хайгуул, олборлолтоос эхлээд атомын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэх, мөн ашигласан цөмийн түлшийг боловсруулах, хадгалах хүртэл бүх үйл ажиллагааг багтаасан гэдгийг онцлон хэлэхийг хүсэж байна.
Мөн “Росатом”-ын бүрэлдэхүүнд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, атомын машин үйлдвэрлэл, инженерчлэлийн салбар зэрэг олон чиглэл байдаг.
Үүнээс гадна, тус корпорац нь цөмийн технологиор хязгаарлагдахгүйгээр дижитал болон квант технологийг хөгжүүлэх, шинэ материал (ялангуяа композит буюу нийлмэл материал) бүтээх, байгаль орчны асуудлыг шийдвэрлэх, нефть, хийн салбарт зориулсан тоног төхөөрөмж үйлдвэрлэх, цахилгаан тээврийн хэрэгслийн зай хураагуур, мөн цөмийн анагаах ухаанд ашиглах өндөр технологийн багаж тоног төхөөрөмж үйлдвэрлэх зэрэг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
Тус корпорацийн бүрэлдэхүүнд багтдаг 580 гаруй аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллагад ойролцоогоор 420 мянган хүн ажилладаг.
Одоогийн байдлаар дэлхийн есөн орон (Бангладеш, Унгар, Египет, Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Турк, Узбекистан)-д өндөр хүчин чадлын атомын цахилгаан станцын 26 эрчим хүчний блок, мөн бага хүчин чадлын хоёр блок барих төслийг хэрэгжүүлэх ажил явагдаж байна.
Энэ нь дэлхийн хэмжээнд абсолют дээд амжилт бөгөөд гадаадын улс орнуудад ийм олон цөмийн эрчим хүчний байгууламж барьж буй улс одоогоор байхгүй юм.
Бага хүчин чадлын атомын станцуудын тухайд гэвэл, эдгээр нь орчин үеийн дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын гол чиг хандлагын нэг болоод байна. Ийм станцууд нь авсаархан, барилга байгууламжийг богино хугацаанд барьж байгуулна, хөрөнгө оруулалтын зардал харьцангуй бага, мөн аюулгүй байдлыг өндөр түвшинд хангадгаараа онцлогтой.
Энэ чиглэлд бодитоор хэрэгжсэн, тодорхой үр дүн бүхий төслүүдийг танилцуулах боломж одоогоор зөвхөн Орос улсад л бий.
Тухайлбал, Чукоткад дэлхий дээрх цорын ганц атомын дулааны цахилгаан станц “Академич Ломоносов” амжилттай ажиллаж байна. 2024 оны тавдугаар сард дэлхийн цөмийн эрчим хүчний түүхэнд анх удаа Узбекистан улстай Оросын загварын бага хүчин чадлын АЦС барих тухай Засгийн газар хоорондын болон гэрээний баримт бичгүүдэд гарын үсэг зурсан. Мөн 2025 оны гуравдугаар сард Мьянмар улстай бага хүчин чадлын атомын станц барих хамтын ажиллагааны үндсэн зарчмуудын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан.
Өнгөрсөн онд Орос болон Узбекистаны Ерөнхийлөгч нар харилцан тохиролцсоны хүрээнд АЦС барих төслийг шинэчлэн зохион байгуулж, үүний дагуу өндөр болон бага хүчин чадлын эрчим хүчний блокуудыг нэг талбайд хамтад нь барихаар болсон. Миний мэдэж байгаагаар, энэ оны гуравдугаар сард төслийн хэрэгжилт бодит шатанд шилжиж, нэгдсэн АЦС-ын барилгын талбайд бетон цутгалтын ажил эхэлсэн.
Төрийн корпорац “Росатом” нь АЦС бариад зогсохгүй, иж бүрэн хандлагыг санал болгодог гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Үүнд дэд бүтэц байгуулах, хүний нөөц бэлтгэх, ашиглалт болон үйлчилгээний дэмжлэг үзүүлэх, түлш нийлүүлэх, түүнчлэн ашигласан цөмийн түлшний менежментийн шийдлүүд багтдаг.
Дэлхийн атомын зах зээлийн бусад оролцогч үүнтэй адил “бүгдийг багтаасан” (all inclusive) шийдлийг санал болгодоггүй.
Үүний зэрэгцээ, “Росатом”-ын төслүүдэд гадаадын, ялангуяа тухайн орны орон нутгийн гүйцэтгэгчид идэвхтэй оролцдог гэдгийг онцлох нь зүйтэй. Жишээлбэл, Бангладеш дахь Руппур АЦС-ын барилгын талбайд өдөр бүр 23 мянга гаруй хүн ажиллаж байгаагийн 18 мянга нь Бангладешийн иргэд байна. АЦС ашиглалтад орсноор улсын бүх өрх, аж ахуйн нэгжийг цахилгаан эрчим хүчээр хангаж, ДНБ-ийг ойролцоогоор 2,0 хувиар нэмэгдүүлэх боломжтой юм.
Миний бодлоор, Монгол Улсад Оросын загварын бага хүчин чадлын атомын цахилгаан станц (АСММ) барих нь Орос-Монголын хамтын ажиллагааны ойрын арван жилийн тэргүүлэх төсөл болж чадна.
Одоогийн байдлаар “Росатом” нь Хархорин хот орчимд нийт 220 МВт хүртэл хүчин чадалтай, эрчим хүчний дөрвөн блокоос бүрдэх АСММ барих санал дэвшүүлээд байна. Станц нь модульчлагдсан бүтэцтэй тул цаашид эрчим хүчний системийн хэрэгцээнээс хамааран хүчин чадлыг 330 МВт хүртэл нэмэгдүүлэх боломжтой.
Монгол, Оросын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын эхээр болж, Монгол Улсын нутаг дэвсгэрт АСММ барих хамтын ажиллагааны үндсэн зарчмын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр болон ерөнхий суурь гэрээний талаар санал солилцсон.
Уг уулзалтаар эдгээр баримт бичгүүд дээр цаашид үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон байна.
Үүний зэрэгцээ “Росатом” нь дагалдах чиглэлүүдийг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тухайлбал, цөмийн дэд бүтэц байгуулах, мэргэжилтэн бэлтгэх, атомын эрчим хүчийг олон нийтэд ойлгуулж, хүлээн зөвшөөрүүлэх чиглэлд ажиллах юм." гэсэн байна.
Бямба - 05 сарын 16,
2026
Сэтгэгдэл24
Сайхаан сайхан! Орос анд нөхөд минь Монголд тавтай морил!
Старый друг лучше чем новых двух!
ёстой барьцаалах юмтай болох нь шар хужаа
ШАА ЧИ,,,,ЭВСИКОВОО,,,,,
ОРОСУУД ӨӨРСДӨӨ ХОРИГТ БАЙЖ ЮУН АЭС. ТОНИЛ ЦААШАА.
За ёстой "Бусдаараа бууз хуушуур шиг явья" хөгшөөн!!! ОХУ өөрийн өдөөсөн дайныхаа хөлд нэрвэгдээд өөрийгөө яая гэж байхад бид түүнтэй ирээдүйн чухал асуудлаар түшлэх гэж яарч болохгүй!!! АЦС-ыг барьж эхэллээ гэхэд тэгсгээд гацчихна, пиздец!!!
Казахстан оросын "РОСАТОМ"-аар АЦС бариулах гэрээ байгуулчихсан байснаа саяхан больсон!!! Хасагууд цаадуулынхаа байдлыг биднээс илүү мэдэж байгаа!!!
Монгол улсад хэрэгтэй бүх асуудалд саад тотгор учруулж эсэргүүцдэг соросын сангийн санхүүжилттэй тэдний заавраар ажилладаг АН ээлжит саад тотгороо учруулна. Монгол улсын 70 жилд социалист орнуудын хамтын хүчээр бүтээн босгосон бүх аж үйлдвэрийн салбарыг өмч хувьчлал нэрээр устгахаас ажлаа эхэлсэн дайснууд даа."Харийн дайснаас илүү хор хөнөөлтэй дайснууд бол дотоодын урвагчид байдаг" Махатма Ганди
Үнэгүй барьж өгнө гэсэн ч бариулмааргүй бна
get out of my mongolia FUCKING FASHIST RUSSAIN
You fool, get your f.. a.. out here!
Бүү долигно
Одоо Хятадын эсрэг баланс болгох хар хайрцагны бодлогоо дагана шүү Монголчуудаа. Бид дангаараа хятадын эдийн засаг улстөрийн хүчийг сөрж чадахгүй. Ирээдүйн эрчим хүч бол цөмийн энерги гэдгийг бүгд мэднэ, Оросууд станц бариг, Францын Орано ч орог. Цагаан арьстнууд бол бодит байдал дээр илүү нь үнэн биз дээ. Дэлхийн улстөр нөлөөллөө Орос Америк 2 Аляскад уулзаад шийдээ шүү дээ
Бзежинский хэлсэн үг бий. Хятадыг дундуур орох гэвэл яршиг шүү гэж. Ушаков ч бил үү 1 уурлаад яршиг шүү хятадуудаа алгадаад хаяна шүү гэж хэлж байсан.Орос Америк 2 Аляскад тохирсон, Оросууд тэр тохироогоороо бна гэх юм. Хуучин Орос ороод Их 8 гэж байсан. Цагаан арьстнуудын дэлхийд хийсэн зүйлс асар их, хятад, япон, солонгос бүгд Цагаануудын хүчээр өдий зэрэгт хүрсэн. Энэ бол гашуун үнэн ч бодит зүйл. Нери номондоо бичсэн зүйл бий. Азиудаас Дэлхийг захирсан 1 л улс бий тэр нь Монгол гэж. Гэхдээ Монгол нь өөрийн хилээс урагш азиудаас ген, угсаа гарвал, соёл хэлээрээ тэс ондоо. Цагаан арьстнуудтай хамтрах хэрэгтэй. Оросуудаар атомын станц бариулмаар байна. 2030 он хүртэл Казахстан Оросуудаар 3 атомын цахилгаан станц бариулах юм байна
Ккк.Согтуу Бурят.
zailsgyi l heregtei chag ye tylaad irlee,ah narch yg ni hiiye gebel hiideg l ardyyd asan daa....................
Өө, больёооооооо, больё. Дараа нь түүгээрээ "хүзүү оосорлочиход" үгэнд орохгүй бол "дүүжилж ална" муу өчүүхэн Монголыг гэж занаад мөнхийн дарамтанд орно, яршиг. Орос "ах"-ыг ямар мэдэхгүй биш...
Өө, больёооооооо, больё. Дараа нь түүгээрээ "хүзүү оосорлочиход" үгэнд орохгүй бол "дүүжилж ална" муу өчүүхэн Монголыг гэж занаад мөнхийн дарамтанд орно, яршиг. Орос "ах"-ыг ямар мэдэхгүй биш...
Өө, больёооооооо, больё. Дараа нь түүгээрээ "хүзүү оосорлочиход" үгэнд орохгүй бол "дүүжилж ална" муу өчүүхэн Монголыг гэж занаад мөнхийн дарамтанд орно, яршиг. Орос "ах"-ыг ямар мэдэхгүй биш...
Худлаа шаагаад л. Росатомын захирал нь 12 жилийн өмнө Монголд айлчлахдаа ийм юм яриад л явж байсан. Одоо хүртэл нэг ширхэг чулуу ч хөдөлсөнгүй. Нөгөө барина гээд байсан төмөр зам, амлаад байсан Газпром-ын хоолой энэ тэр хөдөлсөн юм байна уу. Юу ч байхгүй.
Хятад саад болоод байгаа юмаа. Хятадыг газрын хөрснөөс арчиж цусан далай болгоосой.
Туулаа хамгаалья гэж орилолдоод юм хийлгэхгүй байгаа илжигнүүд үхэж дууссаны дараа л атомын эрчим хүч яригдах байх.
Жүүдүүдийг шүтэж, Азийнхныг үзэн яддаг "Европ дээд төрөлтөн Оросууд" -аас доорд үздэг Монголчууд нь зай барих хэрэгтэй. Байгаль нуур ширгэнэ, "Хужаа танк" аймаар гэж Орос Буриадууд олон жил турхирсаны үр дүнд Монголын эрчим хүч, төмөр зам, шатахуун Оросоос бүрэн хараат болсон.Ямар ч бай станц барьсан сионист Оросоор бариулбал бид Оросын хараанд дахиад 30 жил байна.
Зайл
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email