Туул гол Улаанбаатар хотын дундуур 114.8 км урсаж, долоон дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин өнгөрдөг нийслэлийн байгаль орчны аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндтэй шууд холбоотой амин чухал ундны усны эх үүсвэр юм. Гэвч Төв цэвэрлэх байгууламжийн гаргалгаанаас Алтанбулаг сум хүртэл голын голдиролд олон жилийн турш хуримтлагдсан лаг үүсэж, Туул голыг ихээр бохирдуулж байна.
Туул голын хамгаалалтын бүсэд 35.7 мянга гаруй нэгж талбар газар эзэмшиж байгаа бөгөөд тэдгээрийн нүхэн жорлон зэргээс үүдэлтэй бохирдол дээд цэгтээ хүрсэн.
Туул голын сав дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлтэй 131 аж ахуйн нэгжээс 43 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байна. Туул голын бохирдлын асуудал олон жилийн турш даамжирч, дээд цэгтээ хүрсэн ч хамгаалах дорвитой ажлыг хийж байсангүй.
Тэгвэл НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанд Туул голын экосистемийг хамгаалах зорилгоор “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг өрнүүлэх тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцуулжээ. “Туул голоо аваръя” хөдөлгөөнийг 2026-2030 онд дөрвөн жил хэрэгжүүлнэ.
Ингэхдээ Туул гол болон түүний сав газрын экосистемийг хамгаална. Бохирдлыг бууруулна. Туул гол орчимд байгальд ээлтэй тохижилт, ногоон байгууламж бүхий орчныг нэмэгдүүлэх юм байна. Тухайлбал, “Туул голоо аваръя” хөдөлгөөнөөр дараах цогц арга хэмжээнүүдийг төлөвлөжээ.
- Ундны усны нөөцийг нэмэгдүүлж, үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ.
- Төв цэвэрлэх байгууламжаас үүдэлтэй лагийг цэвэрлэж, байгалийн горим алдагдсан байршлуудад нөхөн сэргээлт хийнэ.
- Хамгаалалтын бүс дэх нүхэн жорлонгуудыг буулгаж, стандартын ариун цэврийн байгууламжтай болгож, хүнс болон эрүүл мэндийн салбарын байгууллагуудыг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- Усны нөөцийн зохистой хэрэглээнд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж, иргэд, аж ахуйн нэгж, олон улсын байгууллагуудыг “Туул голоо аваръя” хөдөлгөөнд татан оролцуулах аж.
Туул голын бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Туул голоо аваръя” хөдөлгөөн Монгол Улсын Үндсэн хууль болон засаг захиргаа, байгаль орчин, усны болон хотын эрх зүйн байдлын тухай бусад холбогдох хуулиудад нийцэж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хэллээ.
Бямба - 05 сарын 16,
2026
Сэтгэгдэл7
Зөв. Дэмжмж байна
Хатан Туул гэчихээд баас шээсээ шахчихдаг ард түмэн шүү. Худлаа гэвэл Био Сонгинод очоод хатан ээжээ үнэрлээд үз
Усан сангаа ч барь, зам гүүрээ ч барь
Зүгээр суугаагүй юм хийх гээд байгаад талархаж байна. Туул голыг аврахад Гурван голын эхийг онцгой анхаарч ажиллахгүй бол хатсан сайр хамгаалах л болох байх шүү.
Энэ Мэнгэт Нэмка -гийн зээ хүү удам дагасан чанга эр байх аа
чИ ЕР НЬ нЯМБААТАРТАЙ ХАМТ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ ЭНД АЖИЛД ОРСОН ЮМ УУ. ТУУЛЫН БУРГАСЫГ ХЯДСАНГ, ГАЗАР УХАЖ БАЙГАА ЧИНЬ ГҮНИЙ БОЛОН ЧИНЬ ГОЛЫН УСНЫ ТЭНЦВЭР, ГИДРОЛАВИК ХОЛБОО АЛДАГДАХ, УСНЫ ТҮВШИН БУУРАХ, УРСАЦ МУУДАХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА. хУРДАН НӨХӨН СЭРГЭЭ, бАЙГАЛЬ ОРЧИНТОЙ ХОЛБООТОЙ МЭДЛЭГЭЭ САЙЖРУУЛ.
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email