Эцэст нь арай гэж цахилгаан станцын үнийг чөлөөлөх юм руу маш бяцхан ойртлоо. Маш бяцхан шүү. Гэхдээ чөлөөлбөл л сүйрчих юм шиг байдаг асан сэтгэлгээнд бол том салхи оруулж чадлаа.
“Цахилгааны үнийг барина”, “махны үнийг анхаарна”, “гуриланд татаас өгнө” гэсэн балайрлыг залуу ерөнхий сайд давтсангүй нь Монголын зол юм шүү. Цахилгааны үнийг үе шаттай нэмнэ гэж тэрээр амлалаа. Амласандаа хүрэхийг шаардах нь ч бидний үүрэг боллоо. Тэгэнгүүт Ерөнхий сайд овоо их балбаасыг тэсвэрлэх хэрэг гарна.
Таньсан тайчууд байна гэдэг шиг хэдхэн газраас л балбадаг. Мэдээний доор комментын фронт зохион байгуулна, элдэв контент, сэтгүүлзүй хийж түгээнэ, биет хүн гарч ирж ард түмний нэрийг барьж эсэргүүцнэ.
Мэдээж яг ийм бодит, органик хүмүүс байлгүй яахав дээ, гэхдээ нээх нөмөрч ирээд байдаггүй л юм. Учир нь цахилгааны үнэ чөлөөлөхийн алт шиг үр дүнг сайн ойлгож байгаа, хүсэж байгаа хүмүүс ч бас зөндөө бий.
Ер нь хэн хэн балбах вэ гэвэл,
• Мэдээж улс төрийн эсрэг талынхан. Ерөнхий сайд Н.Учралын шийдвэр нийгмийн бухимдлыг байнга төрүүлж байх нь тэдний гол зорилго. Энэ бол сөрөг хүчний нам, мөн нам доторх сөрөг хүчин.
• Дутуу ойлголттой иргэд. “Яаж амьдар гээд байгаам бэ!” гээд ороод ирнэ.
• Манайд цахилгаанаа зардаг улсад мэдээж энэ таалагдахгүй. Монголчууд цахилгаанаа өөрсдөө хангаж чадахгүй байх гол нөхцөл нь үнийг нь хямд барих юм шүү дээ. Хэзээ ч өөдлөхгүй, бас үхдэггүй, мөнхийн хэвтэрт оршиж байх нь тэдэнд маш ашигтай.
Үндсэндээ ийм л юм сошиал медиад өрнөнө. Хэрвээ цахилгааны үнийг нэмэх, улмаар чөлөөлөх нь хүн бүхний гэрт гэрэл асах боломж өгөх юм бол үүний төлөө бяцхан нэгдэх, дор бүрнээ дэргэдэх хүнийхээ харанхуй бодолд нь эхлээд гэрэл асаая аа!
Үнэндээ тэр нэмнэ гээд байгаа үнэ нь ганц лааз шар айргийн л мөнгө. За яахав 2 лааз л биз. Эсвэл нэг мөндөл, ганц аяга кофе, тал хэрчим торт, хайрцаг тамхи л авна. Харин оронд нь бид тасардаггүй тогтой болно.
Жил бүр бараг 50 тэрбум төгрөгийг цахилгаан станцуудад улсаас өгдөг юм билээ. Гү одоо өөр юм хийвэл өчнөөн их мөнгө шүү дээ.
Тэгээд ч өнөөдөр хэн 4000 төгрөгөөр авсан хөдөөнөөс авчирсан сүүгээ дэлгүүртээ 400 төгрөгөөр зарах юм бэ?
Та өөрийнхөө хөдөлмөрийг сарын 2 сая төгрөгөөр үнэлсэн ч гэсэн, “яах вэ надаад 20 мянган төгрөг байхад болно” гэх үү? Яг л ийм галзуу солиотой үзэгдэл манай дулаан, цахилгаан үйлдвэрлэлд бий болчихоод, болиулах зоригтноо олон жил хүлээж клиник үхэлд хэвтсэн юм даа.
Учралын хамгийн том чөлөөлөлт энэ салбарт л явах учиртай. “Чөлөөлөх дайн” гэж нэрлэсэн ч яадаг юм. Монголын цахилгаан л хөл дээрээ босож байвал. Тэгвэл Монгол босно!
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл16
Хуц
Учрал удахгүй Хүүк эцэгээ дагаад зайлна.
Хуц
60 герцээр ажилладаг систем болго. Орос, хятад хоёрынх 50 герц тул ямар нэг хамааралгүй тусгаар тогтнох болно. Улс төржихдөө сайн болохоос үр дүн 0 байна.
Энэ голомтын баясгалан монголыг мөнгөөрөө худалдаад авчсийм бнөө, сайд энхбаярт хахууль өгсөн шигээ ураны учралыг урхидаад амжиж,энэ сэтгүүлчид бас амыг нь хахтал чихжээ гэж...
Нэмсэн мөнгийг нь эрчим хүчнийхэн идээд дуусгаж байгаа шүү. Бүх дарга нар нь авилгад автаж, мэргэжлийн хүмүүс нь алга болж намын өлөн бөөснүүд шавсан тийм л салбар шүү
Дөчин жил Байгаль нуур ширгэнэ, Хужаагаар станц бариулахгүй гэж ганц ч станц бариулаагүй "малочисленный северный народ" эрчим хүч, төмөр зам,,түлш шатахуунаар Оросын хараанд бүрэн орсон "16-тая республикагийн" төлөө санаа зовно гэж үү?
Тэнэгтээрэй тэнэг новшоо , хятадөөс 1-тэрбум$-зээлээр авч хэдхэн сумыг "цахилгаанжуулж"-хэзээ ӨР-өө төлөх нь ойлгомжгүй УцС-шдээ-эргүү тэнэг новшоо
Найдалаа сайн ажиллахыг хэн ч үгүйсгэхгүй. Гэхдээ Хүрэлсүхийн бүтээсэн Буриадуудын МАН хариуцлагаас бултаж ХҮН-д Монголын энэ хамгийн чухал асуудлыг ацагласан харагддаг. Тэгээд ханахгүй бас өөррсдийгөө юм л бол дөвийлгөж шоудах нь хэрээс хэтэрсэн.
Найдалаа нь Доржхандын үеэл, эд л цахилгаан нэмнэ энэ тэр гээп л оролдоод байгаа, хувьчилна ч гэх шиг. Доржхандын ээж Ховдын хятад хүн, гэр нь 5 буудалд байсан
Амлах хийх хоёр тэс өөр асуудлууд. Амласнаа ядаж хэрэгжүүлдэггүй юм гэхэд эхлүүлэх хэрэгтэй. Түүнээс биш 2-хон жилийн хугацаанд үнэ чөлөөлөх боломж байхгүй. Нээрэ Бөөрөлжүүтийг барьсан компанийн захиалгыг биелүүлж байгаа юм билүү хэн мэдлээ.
МАН-д ууж идэх хулгай хийж үнэ нэмэхээс өөр чадал тэнхээ огтхон ч алга.Дандаа хөгжлийн бэрхшээлтэй ус гүйсэн данхар толгойтой оюуны хомсдолтой манигар нүүртэй хол нүдтэй байгалийн дефектүүд. Эднийг хуйгаар нь саарал ордноос хөлнөөс нь чирж гаргаад шууд устгаж монголчуудын генийг цэвэрлэх юмсан.Ийм балай, ямар ч хэрэггүй хоолны савнуудын үр удмыг бас таслах хэрэгтэй. Гитлер шиг цэвэрлэгч хүн Монголд маш хэрэгтэй.
Бидний төлсөн мөнгө, татварыг зөв ашигладаг бол өөр хэрэг, нэмж болно гэтэл зүгээр найгүй хулгайлдаг
Монголчууд нэг юмыг үргэлж албаар нуун дарагдуулдаг тэр 50 тэрбум татаасыг сүүлийн 30жилийн бүх орлого зарлагыг шалгах хэрэгтэй бүх төрийн байгууллагын ингэж бж цаашаа явна. Талын идэж уусан бгаа, одоо ч идэж ууж бгааа. Энэ байдлаар цаашаа 30 жил явуул бид будаа болно л гэж ойлго
Зөв!
Эрчим хүчний ажиллажбуй хүмүүст биш, зохион байгуулалт систем нь авилгалд, сонгууль нэртэй шоуны, ялсан бүлгийн мөнгө хийх, бүлэг хүмүүсийн зохион байгуулалтанд орсоны үр дүн бишүү ?. Ер нь монгол гаралтай нүүдэлчин хүний генд зөвхөн өөрийн амь гарах, амьдрах, гэдсээ тэжээх нь тэргүүн зорилго, бусад нь орхигддог сэтгэхүй Монгол гэх улсад голлож байгаа учир үүнийг яахаа, монгол улсын хөгжүүлнэ, иргэдээ сайхан амьдруулна гэж засгийн эрхийг авсан бүлэг хүмүүс яах гэж байна.Путин дарангуйлагч ч гэсэн, орос улс, орос иргэдийн төлөө ажиллаж байна. Хятадын ерөнхийлөгч Си Зинпин хүртэл яаж ажиллаж буйг дэлхий харж байна.