УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ: "Өнөөдрийн эрх баригчид ямар их хулгай хийснийг бүгд мэдэж байгаа. Ард түмэн мэддэг боловч энэ танхимд бүгд сууж байна. Энэ хүмүүсийг түдгэлзүүлэх, эргүүлэн татах ажил боломжгүй болсон. Яагаад гэвэл 2024.05.16-ны өдөр Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулсан.
Урьд нь хэрэг бүртгэлийн шатанд мөрдөн байцаагч хүсэлт гаргаад, УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг прокурор оруулж ирдэг байсан бол одоо ямар заалт оруулсан бэ гэхээр 45.2.3-т “яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсний дараа” гэж заасан. Өмнө нь Ерөнхий прокурор яллах дүгнэлт оруулна гэж заасан байсан.
Энэ өөрчлөлтийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа бараг явагдахаа больсон. УИХ-ын гишүүнийг дуудсан ч хууль хяналтын байгууллагад очдоггүй. Дээрээс нь нотлох баримт цуглуулах, гэрт нь үзлэг хийх, дансыг нь шалгах, машинд нь үзлэг хийх, найз нөхдийнх нь гэрт нэгжлэг хийх ямар ч боломжгүй болсон. Тэр хэргийн талаар нотлох баримтыг хангалттай бүрдүүлж чадаагүй бол шүүх рүү шилжүүлэх боломжгүй. Шүүх рүү шилжиж чадаагүй тохиолдолд нөгөө хүмүүс дахин дахин сонгогдож, насаараа тэр хэрэгтэйгээ хамт УИХ-ын гишүүн байх боломжийг өөртөө бүрдүүлчихэж байна. Тийм болохоор Ерөнхийлөгчийн санаачилж байгаа энэ хуульд ёс зүйн асуудлыг хянах боломжтой гэж үзэж байна.
Хамгийн гол нь энэ хуулийн хүрээнд хулгай хийсэн, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгах боломжгүй болсон нөхцөлд ёс зүйн дээд зөрчил гэж үзээд эдгээр хүмүүсийг эргүүлэн татах боломж нээгдэнэ гэж харж байна.
Би өөрөө мөн 45.2.3 буюу шүүхэд шилжүүлэхээс өмнөх энэ асуудлыг хүчингүй болгоно. Ингэснээр УИХ-д нуугдаж, зугтаж байдаг боломжийг бүгдийг нь хаана гэж бодож байна.
Танай намаас УИХ-д гэмт хэрэгтэй холбоотой хэр олон хүн байгаа вэ?
Би тэр талаар огт мэдэхгүй байна." гэлээ.
Н.Отгончимэг
Пүрэв - 04 сарын 16,
2026
Сэтгэгдэл12
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: "-Өнөөдөр Монгол Улсын парламентын түүхэнд их гунигтай өдөр болж байна. Монгол Улс парламентын засаглалтай юу, ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдэг хандлага сүүлийн хэдэн хоног үргэлжиллээ. Олон улсын байгууллага, парламентад суудалтай 5 намын 4 нь эсрэг байр сууриа илэрхийлчхээд байхад хүч түрж, зарим гишүүдийг учир битүүлгээр ирүүлсэнгүй. Магадгүй заримыг хэрэг үүсгэсэн байдлаар ирүүлэхгүй байх шиг байна. Дэмжиж санал өгсөн гишүүдийн хэдэн хувь нь АТГ болон цагдаагийн байгууллагад хэрэг үүссэн байдалтай байна. Хэдэн хүмүүсийг томилолтоор явуулсан байна, гадаад руу явуулсан байна. Кнопоо 7 хоногийн хугацаанд тоолж үзсэн байна. Парламентын засаглалын төлөө байна гэж ярьчхаад яг санал хураахад алга болдог, парламентын үнэт зүйлээс ухарсан УИХ-ын гишүүдийг хэн бэ гэдгийг та бүхэн хараарай. Бид ерөнхийлөгчийг ард түмнээс сонгож болохгүй юм аа гэдгийг та бүхэн өчигдрийн ерөнхийлөгчийн мэдэгдлээс харсан болов уу. Би бол МУ-ын 3,5 сая ир
Би бол МУ-ын 3,5 сая иргэдийг төлөөлсөн, УИХ-ын гишүүд бол зөвхөн тойргоос гарсан гэдэг зүйл ярьсан. Парламентын засаглал бол ардчиллын баталгаа, энэ утгаараа парламентын гишүүдийн үзэл санаа, эрхийг хамгаалдаг. Хэрвээ хэлэлцэгдэж байгаа асуудлаар батлагдвал парламент яг Төрийн Дум-тай адилхан чив чимээгүй бүтэц болно. Өнөөдөр 126 гишүүн, 5 намтай байж ерөнхийлөгчийн засаглал руу шилжиж байгааг илэрхийлж чадахгүй байгаа парламент энэ хууль батлагдсаны дараа бүр юу ч ярихгүй. Өнөөдрийн санал хураалт бол илтэд Үндсэн хууль зөрчсөн. Яагаад гэвэл ийм санал хураалтыг ерөнхийлөгчийн зүгээс оруулах эрхгүй. Парламентын гишүүдтэй ярьж байгаад энэ хэм хэмжээнд дүгнэлт оруулах нь зүйтэй гэсэн бодолтой байна. Би У.Отгонбаяр гишүүнийг хэний хувьд төлөөлөөд байгааг нь ойлгоогүй. Ерөнхийлөгчийн дүүгийн хувьд юм уу, Улсын дэд ерөнхийлөгчийн хувьд юм уу, эсвэл парламентын ордныг хааны ордон гэж ойлгочхоод хааны дүү Хасарын хувьд надад хандаад байгаа юм уу. "Лхагвын Тойм" нэвтрүүлэгт ярьсан яриаг шүүм
"Лхагвын Тойм" нэвтрүүлэгт ярьсан яриаг шүүмжилсэн. Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үедээ өөрийнхөө төрсөн дүүг парламентын гишүүнээр сонгоод, төрсөн дүү нь гишүүдийн өрөө хэсэж агсан тавьж саналд нөлөөлөөд явна гэдэг нь хөгжингүй парламентын засаглалтай улсад импичмэнт биз дээ. Ийм байдал дахин гаргахгүй байх үүднээс би У.Отгонбаярыг "Халдашгүй байдлын хороо"-нд шалгуулахаар өгсөн.
УИХ 35 жилийн турш хулгайч, урвагчид, дээрэмчид, гэмт хэрэгтнүүд, ёс суртахуунгүй этгээдүүд, монголыг хорлон сүйтгэгчтэйгээ эвлэрч, тэднийгээ гишүүний бүрэн эрх гэдгээр хаацайлан, үхэн хатан хамаалсаар ирсэн нь энэ хуулийг хэлэлцэхэд хүргэв. Өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байна.
Олон хүнийг хорт утаагаар угаартуулж алсан Хүрэлсүхийг хамгийн түрүүнд улс төрөөс зайлуулах хэрэгтэй. 19 настайгаасаа МАН-ыг дагаж 36 жил төрийн өндөр алба хашчихаад улс орноо хятадын колони болгосон гудамжны хулигаан МУ-ын төлөө зүтгэх үү ? ??
Дээрээсээ эхлэх нь зөв байх аа - процессын хувьд бол " Хадг . банкаар ХАЗИНО " - дсоноос , тийм үү - Пүрэвдорж \ АН - аа \ оо ...
Mash zuv ,chi shu !!!
Авлигалаа дэлгүүлэхээс ухаан алдатлаа айсан Хүрэлсүх Данхад 75-р бууж өгч байгаа сурагтай байна..Энэ одоо юу болж байна вэ?
Манай улс төрчид ер нь л хуйгаараа тэнэгэрсэн юм биш үү. Гэмт хэрэгтнүүдийг УИХ д орж ирж ял завших боломжийг хаахын тулд сонгуульд нэр дэвших үед нь бүх бузар булайг нь дэлгэх боломжийг ард олонд олгож, бусармаг дайснууд төрийн хэрэгт шургалахыг хаах ёстой санагдаж байна. Нэгэнт иргэд сонгоод оруулаад ирснийх нь дараа эргүүлэн татах ч гэх шиг юм санаачилж татвар төлөгчдийг нөхөн сонгуульд үр ашиггүй зардал гаргахад хүргэх гэж байна. Энэ бол өнгөрсөн 35 жилийн эмгэнэлт түүхээс харахад амаргүй ажил. Цаашдаа бол эргүүлэн татагдахаас айсан гишүүн нэртэй ноход ард түмний төлөөлөл биш ерөнхийлөгчийн ам хардаг амигүй албатууд болчих юм шиг санагдах юм. Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй гэсэн алдарт Дональд Трампын хэлсэн үгийг бодвол хүрэлсүхийн зөв ч юм уу.
Хууль яагаад чухал болохыг сэтгүүлч мэргэжилтэй Оюунэрлэнэ биш олон улсын харилцааны мэргэжилтэй Пүрэвдорж илүү тайлбарлаж байнаа
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж 35 жилийн омно Монгол улсыг бар болгоно гэж байгуулагдсан Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч, дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, хахуулиар авсан монгоо гадаадын банкинд би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан хунийг баярцогт даргаа гэж долигнож дууддаг мортлоо Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд улныхан гэж доромжлоод гэрт нь амьсгалыг нь боож угаартуулж туршилт хийж алсан Монголын туухэн алсын хараатай хамгийн муу хорчин ядаргаатай оюунэрдэнэ гээчийг Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулагаас зайлуулая !!!!!!!