УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2026 оны гуравдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын 2026 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг эхлүүлж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахын өмнө Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг уг асуудлаар нэг өдрийн завсарлага авсан юм. Завсарлагын хугацаа дууссан тул Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл энэ талаар мэдэгдсэнээр төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжив. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх Ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэхээр нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ.
Гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
Мягмар - 05 сарын 12,
2026
Сэтгэгдэл8
Хүрэлсүхийг цаг алдалгүй баривчлах шаардлага бий боллоo
Сонгогчдын итгэл найдварыг хөсөрдүүлсэн гишүүнд гагцхүү сонгогчид нь хариуцлага тооцдог байх зарчмыг Үндсэн хуулинд суулгаж өгсөн!! Жишээ нь: тухайн тойргийн 10 000 сонгогчдын олонх нь уг гишүүнийг эгүүлэн татах шаардлагатай гэж үзээгүй байхад Ерөнхийлөгч урдуур нь ороод "Үгүй ээ, би мэдэж байна" гээд эгүүлэн татах санал оруулах нь зөв үү?? Уул зарчим нь ердөө л энэ шүү дээ!! Хэрэв гишүүнийг хугацаанаас нь өмнө эгүүлэн татахаас өөр аргагүй байдал үүсвэл тойргийн сонгогчдын саналыг аваад олонх нь эгүүлэн татья гэвэл харин Ерөнхийлөгч УИХ-д санал оруулдаг байж болох л юм!!!
Жирийн ард иргэдээ шоронд ачиж, хорьж цагдаж бсан Данхыг шоронд хийх цаг болсон
нарантуяа том хулгайч нарын хажууд юу байх вэ донгодуулна бүү эсэргүүц
Hurelsug odoo tegeed hugatsaa duusah geed shalguulah eelj n boloh geed neg yum nairuulah getel oorinh n husleer bolohgui baigaa tul muuhai tsarailaad yavj l baina. Uhval yum garch irne gedegt nudee aniad itgesen ch bolno
Занданшатарын захиалга гэсэн биздээ.
Heck, Keep squeezing them (bill protesters) as strongly as possible. They are not able to sustain themselves much longer. Actually they are "paper tigers" barking at Huuk. They are scared to Death to be booted from the Parliament n look like real Crying Chickens. Poor creatures
Ерөнхийлөгчийг дэмжинэ.