sonin.mn

Киприйн Пежейа хотод болсон дэлхийн аваргын төлөө өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээнд Энэтхэгийн эмэгтэй шатарчин Вайшали Рамешбабу 8.5 оноо авч түрүүллээ. Сүүлчийн 14 дэх өрөгт тэрбээр Оросын шатарчин Екатерина Лагног цагаанаар тоглож хожсон байна. Түүнтэй хамт тэмцээнийг тэргүүлж байсан Казахстаны тамирчин Бибисара Асаубаева Энэтхэгийн өөр нэгэн шатарчин Дивья Дешмух-тай хараар тоглож хайнцжээ.


Тэмцээний дүнг танилцуулбал:


  • Вайшали Рамешбабу /Энэтхэг/ - 8.5 оноо
  • Бибисара Асаубаева /Казахстан/ - 8 оноо
  • Жү Зиньэр /Хятад/ – 7.5 оноо
  • Александра Горячкина /ОХУ/ - 7.5 оноо
  • Анна Музычук /Украин/ - 7 оноо
  • Екатерина Лагно /ОХУ/ - 6.5 оноо
  • Дивья Дешмух /Энэтхэг/ - 5.5 оноо
  • Тань Жунъи /Хятад/ - 5.5 оноо


Одоо Вайшали Рамешбабу дэлхийн аварга цолны төлөө Хятадын шатарчин Зюй Вэнзюньтэй тоглоно. Хятадын тамирчин 2018 онд нутаг нэгт Тань Жуньи-г хожсоноор дэлхийн аварга болсон бөгөөд дөрвөн удаа цолоо хамгаалаад байгаа юм. 



Б.Адъяахүү