Дөрөвдүгээр сарын 13-нд ХКН-ын Улс төрийн товчооны гишүүн, Төвийн Гадаад хэргийн албаны дарга Ван И Бээжин хотноо Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн хунтайж Шейх Халед бин Мохамед бин Зайедийн Хятад улсад хийж буй айлчлалын бүрэлдэхүүнд багтан ирсэн АНЭУ-ын Ерөнхийлөгчийн Хятадын асуудал хариуцсан тусгай элч Халдун Халифа Аль Мубарактай уулзав.
Ван И хэлэхдээ, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн стратегийн удирдлагын дор Хятад–Арабын Нэгдсэн Эмират Улсын харилцаа тогтвортой, эерэг хандлагатай хөгжиж байгаа. Абу Дабигийн хунтайж Шейх Халед бин Мохамед бин Зайедийн энэхүү айлчлал нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл хэрэг болж байна. Талуудын хамтын хүчин чармайлтаар айлчлал амжилттай болж, хоёр улсын стратегийн харилцан итгэлийг улам бэхжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Лхагва - 04 сарын 15,
2026
Сэтгэгдэл0