Герман улсад амьдарч буй цагаач удамтай хүмүүсийн тоо өнгөрсөн 2025 онд 21.8 саяд хүрсэн тухай Холбооны статистикийн газар өчигдөр мэдээлжээ. Ингэснээр тус улсын нийт хүн амын тоонд тэдний эзлэх хувь 26,3% болсон нь 2024 онтой харьцуулахад 0.5 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цагаач удамтай хүмүүс гэдэг нь тус улсад цагаачлан ирсэн эхний үеийн хүмүүс болон 1950 оноос хойш эцэг эх хоёр нь хоёулаа Германд цагаачлан ирсэн хүмүүс ажээ.
Статистикийн мэдээлэлд дурдсанаар, Германы 5 иргэн тутмын нэг нь хилийн чанадаас ирсэн хүмүүс байна. Мөн 2025 оны байдлаар Германд амьдарч буй цагаачдын тоо 16.4 саяд хүрсэн нь 2024 оныхоос 1.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт 16.4 сая цагаачдын 39 хувь нь Польш (1,5 сая), Турк (1,5 сая), Украин (1,3 сая), Орос (1 сая), Сири (1 сая) улсуудаас ирсэн байна.
Цагаач удамтай хүмүүс гэдэгт эцэг эхийнх аль нэг нь Германд цагаачлан ирсэн хүмүүсийг хамааруулдаггүй ажээ. 2025 оны байдлаар ийм холимог гэр бүлд төрсөн 4.2 сая хүн тус улсад амьдарч байна. Мөн цагаач удамгүй 56.8 сая хүн тус улсад амьдарч байгаа нь нийт хүн амын 68.6 хувийг эзэлж байна.
Б.Адъяахүү
Мягмар - 04 сарын 14,
2026
Сэтгэгдэл4
ЕХ Герман Франц Итали Испанийг цагаачдаар дүүргэж Герман Франц Итали Испанийн татвар төлөгчдийн мөнгөөр цагаачдыг тэжээж байна. Одоо Унгарыг цагаачдаар дүүргэж Унгарын татвар төлөгчдийн мөнгөөр цагаачдыг тэжээх болно.
Дахиад 1/5 нь Германд төрсөн цагаач нарын хүүхдүүд. Тэгэхээр удахгүй 1/2 нь Герман бус хүмүүс болох нээ.
Франц, Герман,Англи, Италд очоод энэ улсуудын арьсны өнгө хэзээ өөрчлөгдчихвөө гэж гайхахаар, харин Унгарууд цагаан арьстан хэвээрээ, гэхдээ маргаашаас Унгар цагаачдаар дүүрэх байх
Франц, Герман,Англи, Италд очоод энэ улсуудын арьсны өнгө хэзээ өөрчлөгдчихвөө гэж гайхахаар, харин Унгарууд цагаан арьстан хэвээрээ, гэхдээ маргаашаас Унгар цагаачдаар дүүрэх байх