sonin.mn

Киприйн Пежейа хотод болж буй дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээний 12 дугаар тойрогт Оросын шатарчин Александра Горячкина Украины Анна Музычуктай хараар тоглож хайнцлаа. Мөн хараар тоглосон Оросын шатарчин Екатерина Лагно Казахстаны Бибисара Асаубаевад хожигджээ. 


12 дугаар тойргийн дараах байдлаар:


  • Жү Зиньэр /Хятад/ – 7 оноо
  • Вайшали Рамешбабу /Энэтхэг/ - 7 оноо
  • Анна Музычук /Украин/ - 6.5 оноо
  • Бибисара Асаубаева /Казахстан/ - 6.5 оноо
  • Александра Горячкина /ОХУ/ - 5.5 оноо
  • Екатерина Лагно /ОХУ/ - 5.5 оноо
  • Тань Жунъи /Хятад/ - 5 оноо
  • Дивья Дешмух /Энэтхэг/ - 5 оноотой байна.


Дараагийн 13 дугаар тойрогт Асаубаева - Музычук, Лагно - Дешмух, Тань Жунъи – Рамешбабу, Жү Зиньэр – Горячкина нар хоорондоо тоглоно.


Мөн Пежейа хотод дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөх шатарчныг тодруулах эрэгтэйчүүдийн тэмцээн явагдаж байгаа бөгөөд 12 дугаар тойргийн дараах байдлаар:


  • Жавохир Синдаров /Узбекистан/ - 9 оноо
  • Аниш Гири /Нидерланд/ - 7 оноо
  • Фабиано Каруана /АНУ/ - 6 оноо
  • Хикару Накамура /АНУ/ - 5.5 оноо
  • Вэй И /Хятад/ - 5.5 оноо
  • Маттиас Блюбаум /Герман/ - 5.5 оноо
  • Рамешбабу Прагнанандха /Энэтхэг/ - 5 оноо
  • Андрей Есипенко /ОХУ/ - 4.5 оноотой байна.


Одоо Синдаровын хувьд сүүлчийн хоёр тоглолтын аль нэгд нь хожигдохгүй тохиолдолд тэмцээнд түрүүлэх юм. Эрэгтэйчүүд ба эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцож буй тамирчид хоорондоо цагаанаар ба хараар тус бүр хоёр удаа, нийт 14 тоглолт хийснээр 15-ны өдөр тэмцээн дуусна. Шаардлагатай тохиолдолд 16-ны өдөр тай-брейк буюу богиносгосон цагийн тоглолтоор ялагчийг тодруулах юм. 



Б.Адъяахүү