4-р сарын 12-нд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, Ортодокс Улаан өндөгний баярын гал зогсоох дэглэм дууссаны дараа буюу Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энхийн хэлэлцээрт хүрэх хүртэл Орос улс цэргийн тусгай ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэжээ.
Песков хэлэхдээ, Орос улс удаан хугацааны энх тайвныг хүсч байгаа ч үүний урьтал нөхцөл бол Оросын өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, тогтоосон зорилгодоо хүрэх явдал юм. Зөвхөн Украин холбогдох шийдвэр гаргавал "өнөөдөр" ч гэсэн энх тайванд хүрч чадна гэсэн байна.
ОХУ өмнө нь буюу 4-р сарын 9-нд мэдэгдэхдээ, Москвагийн цагаар 11-ний 16:00 цагаас 12-ны шөнө дунд хүртэл Улаан өндөгний баярын гал зогсоох дэглэм хэрэгжүүлнэ, Украин улс үүнийг дагахыг хүсч байна гэсэн билээ.
Зеленский 4-р сарын 10-ны үүрээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хэлэхдээ, Украин улс харилцан гал зогсоох арга хэмжээ авна гэсэн юм.
Г.Бямба
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл4
УКР НАЦИСТУУД МЯНГА ДОЛООН ЗУУН ДАЛАН НЭГЭН УДАА ГАЛ ЗӨРЧСӨН
Гях,,,гяхх,,,гяхх,,,,БӨГСпутин чөлөөтэй сайхан хуцаж байгаамшүү.,,,,