sonin.mn

Цэцэг цэврүү шиг нялх балчир охидыг 50-тай, 60-тай, бүр 70-тай хөгшин эрчүүдэд хүчээр эхнэр болгож өгдөг. Нэгэнт нөхөрт гарвал гэртээ сууж зөвхөн хүү төрүүлж Аллахын байлдагчдыг олшруулах л үүрэгтэй гэхчлэн өмнөх хоёр нийтлэлд бичсэнээ улс төрийн өнгөт плакатаар үргэлжлүүлье. 


1979 оны лалын хувьсгалын нэг том шалтгаан эмэгтэйчүүдийн эрх чөлөө байсан ба тэр эрх чөлөөг устгаж чадсан, эмэгтэйчүүдийн нөхөрт гарах насны доод хязгаар “18” байсныг “9” болгож доошлуулсан гэхчлэн 47 жил там үргэлжилжээ. Энэ тамыг эсэргүүцэж олон зуун мянгуулаа босч тэмцээд тэднийг хоёр шөнийн дотор цусанд хутгаж нам дарснаас хойш яг гурван сар өнгөрч байна. Тэр үеийн ираны сөрөг хүчний плакатаас сонирхуулъя. Би зураачийн хувьд плакатаар оролдож байсан, байр ч эзэлж байсан, иймд тэр сонирхлоороо Ираныг онцлоё.


Зураач Тодын Отгонбаяр (Лондон зураач)   

2026.04.10