Унгарт энэ 4 дүгээр сарын 12-нд болох парламентын түүхэн сонгууль зөвхөн тус улсын төдийгүй Европын, цаашилбал дэлхийн геополитикт нөлөөлж болзошгүй маш чухал сонгууль болох гэж байгаа юм байна. Сонгуульд гол өрсөлдөгч “Өвгөн бүргэд” Орбан бол Оросын талыг баримтлагч Фидеш (Fidesz) намын тэргүүн. Путины амин найз-Европ дахь түүний сүүлчийн ”том” гладиатор нь. “Гар хөл” нь ч гэмээр юм уу. Түүнийг “Орос Орбан” гэж зарим шооч хүмүүс нэрлэдэг. Харин нөгөө гол өрсөлдөгч, улс орныхоо нэртэй “Залуу шонхор” Мажар хэмээх улс төрч бол Европын талыг баримтлагч. Сөрөг хүчний Тиша (Tisza) намын удирдагч. Ердөө 7 хоногийн өмнөх байдлаар Орбаны “Fidisz” нам сонгуулийн өмнө санал асуулгад сөрөг хүчин “Tisza”-гаасаа “35%:58%”-ийн харьцаатай илэрхий хоцорч байсан нь сонгуулийн ирээдүйн дүн Орбанд аймшиг төрүүлж байгаа нь ойлгомжтой тул Орбан “нохойтож” эхэллээ.Түүнийг ийнхүү хамраараа газар хатгаж тун болзошгүй болсон эгзэгтэй цаг мөчид Орбаны ойрын холбоотон, Путины бас нэг Европ дахь сүүлчийн “жижиг” гладиатор-гар хөл нь болох Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич түүнд “тусламжийн гар”-аа сунгалаа.
“Унгар-Сербийн хил орчмын бүс нутгаас асар их хүчтэй тэсрэх бодис болон тэслэгчээр дүүрэн хоёр үүргэвчийг Туркийн урсгалын хоолой Унгар руу очдог газраас 20 км зайд Канжиза дүүргийн Тресневац тосгоны ойролцоо Сербийн арми оллоо. Би мөрдөн байцаалтын явцын талаар Ерөнхий сайд Орбанд мэдээлэл өгөх болно” гэж 4 дүгээр сарын 5-ны Ням гарагийн өглөө Инстаграм хуудсандаа бичжээ хэмээн өнөөдөр өглөө Британийн ВВС мэдээлэв.
“Тэсрэх бөмбөг”-ний тухай аймшигт энэ мэдээ өнөөдөр Унгар орныг самарч орхилоо. Унгарчуудын зарим нь үүнд эргэлзэж, зарим нь эсэргүүцэж, зарим нь дэмжиж улс төрийн бөөн хэрүүл дуулиан дэгдлээ.
Энэ мэдээг “сэтгэл догдлон хүлээж” байсан Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч даарин дээр нь давс асгаж “Унгарын эрчим хүчний хангамжийг тасалдуулахыг оролдсон хэрэгт Украин буруутай” гэж шууд нэр заачихдаг гэж байгаа. Нэг үгээр албан ёсоор гүтгэчихлээ. Харин Унгарын Гадаад хэргийн сайд “даруухан” загнаж Оросын энэ мэдэгдлийг шууд дэмжээгүй ч бас үгүйсгээгүй гэлээ. Айхтар золиг. Маргааш энэ сайд ч юм уу Орбан өөрөө, эсхүл Унгарын Засгийн газрын хэн нэгэн өндөр албан тушаалтан “нээрээ судлаад байсан чинь мань украинууд бөмбөг тавьчихсан байна шүү дээ, арай ч дээ” гээд “нүдэндээ нулимстай” мэдэгдэл хийхэд л олон ард тэдэнд үнэмшиж саналаа Орбаны “Fidisz”-т өгнө, сонгуульд ялна гэж тооцоолж байна л даа. Сонгуульд Орбаны “Fidisz” намд нь туслахын тулд “өрөвдөх сэтгэл”-ийг төрүүлэх зорилгоор, эсвэл Орбанд улс орон даяар онц байдал зарлаж санал хураалтыг хойшлуулах, цуцлах шалтаг өгөх зорилготой гэж “Tisza” намынхан үзэж байна.
Сөрөг хүчний удирдагч Петер Мажар түүнийг нь тэр дороо няцаав. Оросын зөвлөхүүд зохион байгуулж үймээн самуун дэгдээхийг уриалж байна. Орбаныг Сербийн Ерөнхийлөгчтэй хамтран (хуйвалдан) хамгийн сүүлийн үйл явдлыг (“Тэсрэх бөмбөг” гэдэг энэ хуурамч операц) хэргээр зохион байгуулсан гэж буруутгав.
Унгарын сөрөх тагнуулын ахлах ажилтан байсан Петер Буда ВВС-д хэлэхдээ "Бидэнд энэ ажиллагааны талаар урьдчилсан мэдээлэл, тэр тусмаа тодорхой газар болон цаг хугацааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл байсан” гэж мэдэгдсэн бол Унгарын аюулгүй байдлын шинжээч Андраш Рач Сербийн нутаг дэвсгэрт Турк урсгалын хоолойд "хуурамч халдлага" үйлдэж болзошгүйг 4 дүгээр сарын 2-нд анхааруулж байжээ. Тэр бээр мөн “Тэсрэх бодисыг оросууд украиных гэж нэр заан (гүтгэн) хэлж байгаа нь Орбаныг Киев рүү “довтлох” боломж олгосон” гэх утгатай мэдэгдэл хийжээ. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгчийн гүтгэлэг-мэдэгдлийн дараа Украины ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хеорий Тыхи өнгөрсөн ням гаригт уг хэрэгт "Украин үүнд ямар ч хамааралгүй.
Магадгүй Москва Унгарын сонгуульд ноцтой хөндлөнгөөс оролцсоны нэг хэсэг болох Оросын “хуурамч далбаа”-ны (Fake Flag) ажиллагаа байх магадлалтай" гэж “X” сайтад бичжээ.
Энэ сонгуульд сөрөг хүчин ялж тун болзошгүй болоод байгааг оросууд мэдэж, мэдэрч байгаа болохоор тэд тийм амар бууж өгөхгүйн тулд Унгарын сонгуульд маш их ач холбогдол өгч, сонгогчдыг айдаст оруулах, эрх баригчдад ашигтай байдал үүсгэх зорилгоор Оросын Гадаад тагнуулын Алба, ФСБ-ын “архаг чононууд” Ерөнхий сайд Орбаны амь насанд халдах хуурамч “аллага”зохион байгуулахаар төлөвлөж байсан ч энэ нууц нь задарсан мэдээнүүд Washington Post, The Independent, La Monde зэрэг олон сонинд гарсан. Эхний оролдлго бүтээгүй тул одоо энэ хоёр дахь оролдлогоо тэд хайж байна. “Тэсрэх бөмбөг” гэдэг энэ хуурамч мэдээлэлийн дараа яг өнөөдрийн байдлаар “Tisza” 48-49 %, “Fidisz”40-41 %-ийн санал авахаар болж өөрчлөгдөж байна. Оросууд ийм хорон аргандаа тун гарамгай. Гэхдээ тэд хичнээн гүрийж гүтгэсэн ч хамгийн бага зөрөөгөөр Tisza” 51% авч ялалт байгуулна гэж үзэж байгаа өөдрөг мэдээ ч явж байна.
Хэрэв тэгж гэмээ нь тэд эцсийн мэхээ хэрэглэж манайд 2008 онд тохиосон шиг “7-сарын 1”-ийг сонгуулийн дараа Будапештэд хэрэглэж тун магадгүй. Оросын Гадаад тагнуулын байгууллага болон КГБ-ФСБ хаана сүг сүүдэр нь үзэгдэнэ, тэнд үймээн самуун, аллага таллага дэгдэж байдаг нь бараг л ёс. Бусад орны дотоод байдлыг хурцатган самардаг нь тэдний ганц чаддаг ажил. Тэгж байж л геополитикийн ялалтаа хангана. Харин яг одоо баларч байна даа, тэр бодлого нь Сири, Венесуэл, Иран, Куба гээд цуварч өгч байгаа юм биш үү? Хэзээ ч хараанаасаа алдахгүй гэж байсан Молдова нь СССР-ийн хуучин араг яс ТУХН (оросоороо СНГ) гэдэг эвслээс алдуураад алга болсон, тун удахгүй Днестрийн зүүн эргийн тоглоомын улсыг нь нураачихна. Одоогоос яг 70 жилийн өмнө 1956 онд Зөвлөлтийн цэрэг Унгарт дайран орж цус нөжтөй нь хутгасан аймшигт түүх давтагдах вий, харин, шоглоомоор хэллээ шүү!
Тодын Отгонбаяр (Лондон зураач)
2026.04.07
Ням - 04 сарын 12,
2026
Сэтгэгдэл12
CHAM SHIG HOSHNOGO DOLOOG , UGAADAS UUJ BAIGAA HULGAICH, TSAGAACH"" GEOPOLITIK"" GEJ HUTSAH BOLOOGUI, HUTSALGUI UGAADASAA DOLOOJ, UHEJ BAIHDAA TAARSAN NOVSHOO
Орос хошного долоосон манай ояа ацнууд шиг хүн
Лондонгийн угаадас ялгадас шавхруугаар амьдрагч зураач нэртэй өлөн бөөсөнд том гүрнүүдийн тэмцэл хорсол түй ч падгүй Бусдын сайн мууг улин хуцахаасаа өмнө өөрийнхөө өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн, хээл хахууль бөгс долоолтын нийгэмтэй өмхий жорлонгоо цэвэрлэж цэгцэл Монгол бол дэлхийн томчуудын хувьд байдаг л 1 3- дагч ертөнцийн гуйлгачин. Ийм газар улсыг хөрөнгөтнүүд , үгээгүй ядуу гуйлгачин бутархай мөнгө янхан задгай мөнгөний хариулт, гарз , хаягдал материал хэрэглэсэн бэлгэвч гэх мэтээр нэрлэдэг
Унгaрын комсомолын дарга байсан Орбан ОХУ-ын тусгай албаны албан ёсны агент болох нь илэрсэн!!!
украйны ерөнхийлөгч орбан ил тод орбаны амь насанд халдахаар зарлаад орбаныг мөрдөж байгаа ОРсын дружба хоолойгоор украйнаар дамжин венгер болгар словак ордог Хиймэл дагуулаас хараад украйны хил дээр зүгээр л задвижканы хаалтыг жолооны руль шиг дамар эргүүлээд хаачихсан байгаа венгерчүүд орж үзь е гэхээр үзүүлэхгүй байгаа серб венгер словакад ёвропийн дарамт их бий СЕВЕРНЫЙ НЭГ СЕЬЕРНЫЙ ХОЁР байгалийн хийн хоолойг украйнууд тасалсан юм чин венгерийг таслах энүүхэнд шүү франц америкаас алтан гулдмайнуудаа авчихлаа америкийн өр 46 трилоон доллар боллоо франц танкер макароны авгайн хүчинд хамгаалттай ормузын хоолойгоор гараад явчихлаа ёвропчууд трамптай хамтарахгүй байна зеленский ойрхи дорнотйн шатсан зэвсгийн агуулах цэргийн бааз шиншлээд явж байна орсууд ард нь львов хүрч явна парламент нь хуралдахгүй байна
Монголын терийн хулгайчууд энэ новштой яг адилхан нэг тэрэгний дугуйнууд
Эх орноосоо зугтаж харийн колончлогчдын угаадас долоосон энэ гөлтрөг саранд хуцах юм аа
Украйн урьд нь дэлбэлж байсан шүү дээ чам шиг гөлөг хирээ мэдэх хэрэгтэй шүү дээ
OROS HULMASIIN UGAADAS DOLOOGCH NAR TAGNUUL UUD. BARHIRAAD OROOD IRLEE DEE KKK
Орос хулмас хятад хулмас америк хулмас түвд хулмас гээд таны хэмжүүрээр бол олон төрлийн хулмас байгаа бололтой Аль ч хулмасных нь хувьд бол чи байдаг л 1 муу навсархай гуйлгачин, гуйлгаар өдөр хоногийг өнгөрүүлэгч Чи хэнд нь ч яаж ч пялдаганаад хүний тоонд багтаж, тэдэнд тоогддоггүй нь гачлантай
Энэ дүнхүү зураачийг тэр Лондон хоттой нь хамт цөмийн бөмбөгөөр хуйхлаад өгдөг болоосой Путин ! Орбан бол ёвропын хамгийн эрүүл хүн ! Оростой тэрсэлдэж хохирох нь утгагүй гэдгийг ойлгосон хүн !
Цөмийн дайны хэнээтэн . Согтуу Бадарч.