Авлигатай тэмцэх газраас явуулсан хяналт шалгалтаар нийтийн албан тушаалтны хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зөрчлийг тогтоож, олон улсын эрх зүйд хэвшсэн “Unexplained wealth order” жишгийг хэрэгжүүллээ.
Нийтийн албан тушаалтан А нь "Toyota Lexus RX-450” автомашиныг худалдан авсан үнийн дүнгийн 45,000,000 төгрөгийн эх үүсвэрийг хууль ёсны дагуу олсноо үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй буюу Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мэдүүлэг гаргагчийн өөрийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын ажлын хүрээнд Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлд заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” гэмт хэргийн шинжийг хангахгүй боловч Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасан авлигын зөрчил болох “үндэслэлгүйгээр хөрөнгөжих” буюу албан тушаалтан зургаан сарын цалин хөлс, орлогоос илүү хөрөнгө, орлогыг хууль ёсны дагуу олсон болохоо үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байх тохиолдол гарч байна.
Иймд Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтан А-гийн хууль ёсны дагуу олсон эсэхээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй 45,000,000 төгрөгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хүсэлт гаргасан юм.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс уг асуудлыг хянан үзэж, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Авлигатай тэмцэх газрын барьцаа, хохирлын дансанд байршуулсан 45,000,000 төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. Эх үүсвэрийг нь үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй хөрөнгө, орлогыг эрүүгийн болон иргэний журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, цаг хугацаа алдалгүйгээр авлигын эсрэг хууль тогтоомжийн дагуу шүүхийн журмаар шууд хураан авахыг олон улсын эрх зүйд “Unexplained wealth order” гэж нэрлэгддэг бөгөөд нийтлэг эрх зүйн тогтолцоотой улс орнуудад ихэвчлэн хэрэгжүүлдэг байна.
Мягмар - 04 сарын 28,
2026
Сэтгэгдэл9
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид луйварчин алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгуулага хэзээ бурэн ирцтэй хуралдаж сурах вэ?олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна бэ?жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ?их наяадаар хулгай хийсэн нуурэсчид хэзээ баривчлагдах вэ?хузуугуй хочит хошгоруулагч хэзээ зангиагаа зуугээд ирэх вэ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ?
УИХ-ын гишүүдийг бус тэднийг болон МАН-ыг гартаа бүрэн оруулахаар улайрч улс орны хувь заяа, хөгжил дэвшлийг самарч байгаа Хүрэлсүхийг хараагаач. Тэр Монголд болж буй бүх муу муухай бүхнийг удирдан зохион байгуулж байна...
За таминь ээ ! Боловсрол, хүн чанар, удам муутай хүнд Дээд эрх мэдлээ атгуулснаас болж Монгол улс яаж баларч байгааг Та бид өнөөдөр хоёр циймэрээрээ харж бна шүү !!!
1990 онд Монгол улсын Засийн газрын ордон Галзуугийн эмнэлэг болж өөрчдөгдсөн. Одоо тус эмнэлэгт байгаа бүх хүмүүсийн галзуу өвчин нь улам хүндэрч цаашид засал авахгүй болсон нь тодорхой боллоо. Ум ма ни бад ми хум.
ЗӨВ . Хуулиа батал , " нударган авлигчид - хулгайчдын " хөрөнгийг хураа . Доороос эхэлж байгаа юм байна , салаавчлаад яв : одоо хамгийн дээрээс Тэрэлж дахь ресордсыг г . м
тийм хүний тийм хөрөнгийг тийм байгууллагын түдэн тоот дансанд орууллаа гэж шилэн болгох байлгүй
хөөрхийдөө ямар азгүй жараахай нь энэ цоорхой торонд орчоо в дээ. Бусад том нь цоорхойгоор гарч яваад бна ш дээ.
+өчнөөн тэрбумтай гэдэг албан тушаалтнуудынхаа албан атвар төлөлтийг шалгаач ээ Төрд очсон хүмүүс тэр олон тэрбумаа татварын дараахь ашгаас бүрдүүлсэн байх ёстой
Хүрэлсүх Тэрэлж дэх Бугат ресорт эдлэн газраа шалгуулах цаг болжээ.Анхнаасаа л Хүрэлсүх нүүрс хулгайлж зарж олсон ашгаараа баройлсан гэж яригдах байсан.АТГ-ын хохимой нүүрт дарга ч бас холбоотой байх шүү..