sonin.mn

Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийв.


Тэрээр: "Г.Занданшатар дарга Засгийн газраа байгуулж, бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлэхдээ өмнөх бодлого, үйл ажиллагааг нэлээд үгүйсгэсэн улс төр явуулж байна. Үүнтэй зэрэгцэн Б.Энхбаяр гэх нэг тал, нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ гэсэн нэг дүртэй улс төрийн зөрчил үүсч, бараг ганцаарчилсан “тулаан” өрнөсөн гэж хэлж болно. Ингэж 10 сар өнгөрлөө. Энэ 10 сарын хугацаанд яг юу шийдэгдэв гэдэг асуулт гарч ирнэ.


Бодитоор харвал дорвитой шийдэгдсэн зүйл бараг алга. Харин ч өмнө гаргасан зарим шийдвэрээс ухарсан байдал ажиглагдаж байна. Ийм нөхцөлд манай хэвлэл мэдээлэл, мөн Монголын ард иргэд сэтгэл хөдлөлөө барьж, намын үзэл баримтлал, хувь хүний таалагдах, таалагдахгүй байдлаас түр хойш тавьж, улс орон хөгжих үү, үгүй юу гэдэг том эрх ашгийг нэн тэргүүнд авч үзэх шаардлагатай байна.


Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралыг боломж бүрдсэн, ажил хийх нөхцөл нь бий болсон гэж харж байна. Ерөнхий сайдын хувьд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрх, боломж хангалттай бий.


Харин энэ боломжийг хэрхэн зөв ашиглах, тэнцвэрийг хэрхэн хангах, асуудлыг яаж шийдэх нь зөвхөн өөрөөс нь хамаарна. Намын даргын хувьд энэ эрх мэдлийг хэнтэй ч хуваалцахгүй, өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргах боломжтой. Хэрэв тэр өөрийн байр сууриа хадгалж, бие даасан байдлаа хамгаалж чадвал Н.Учрал олон асуудлыг шийдсэн, түүхэн Ерөнхий сайд болж чадна.Харин эсрэгээрээ, өөрийнхөөрөө байж чадахгүй бол зүгээр л утсан хүүхэлдэй болж, нийгмийн дэмжлэгээ алдаж, Монгол Улсын үнэт цаг хугацааг алдахаас гадна өөрийн улс төрийн түүхийг ч сэвтээх эрсдэлтэй." гэлээ. 



Б.Төгсбаясгалан