УИХ-ын гишүүн Г.Ганбаатар мэдээлэл хийв.
Тэрээр: "Өчигдөр 23 цагийн үед гэр рүүгээ явж байхад хотхоны харуул ойрхон юманд явсан байсан. Тэгээд машинаа хотхоны үүдэнд байрлуулаад орц руугаа орж байтал нэг залуу араас “хөөе” гэж дуудсан. Би эргээд хартал шууд цохиод авсан.
“Чи чинь яаж байна аа, хүн андуураад байгаа юм биш үү?” гэж хэлтэл “Зүгээр байгаарай, би чамайг ална” гэж заналхийлсэн.
Тэгэхээр нь би биеэ хамгаалсан. Тэр залуу зугтаасан. Хотхонд машиндаа сууж байсан хоёр залуу энэ явдлыг харсан цагдаад дуудлага өгсөн. Камерын бичлэгийг цагдаа нар авсан. Цагдаагийн бүрэлдэхүүн шөнө 1 цагийн үед тухайн залууг олж, баривчилсан. Би өмнө нь огт харж байгаагүй хүн байсан. Энэ хотхонд удаан амьдарсан болохоор оршин суугчдаа гадарладаг тэр манай хотхоны хүн биш. Цагдаа надаас мэдүүлэг авч, намайг хохирогчоор тогтоосон. Цагдаагийн байгууллага цаашид холбогдоно гэсэн. Сошиал дээр яригдаж байгаа шиг тийм ноцтой зодуулсан зүйл болоогүй. Тэгэхдээ бас зүгээр байгаагүй." гэлээ.
Н.Отгончимэг
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл0