Ираны эсрэг явуулсан дөрвөн 7 хоногийн цэргийн кампанийнхаа үр дүнг АНУ, Израильд дүгнэж байна. Америкийн ба Израилийн эх сурвалжаас эшлэл аван Facebook-ийн нүүр хуудсандаа болон “Цэргийн түүх” групп, цэрэг-дайны сэдэвтэй өөр ганц нэг групп руу мэдээлж, постолж байгаа. Энэ удаа Израилийн “JNS” ТВ-ээр стратегийн хоёр шинжээч хэрхэн дүгнэн ярьсныг товчлон уншигчиддаа танилцуулъя. Энд хөрвүүлэгч миний байр суурь тусгагдаагүй болно.
Израилийн Засгийн газарт зургаан ч Ерөнхий сайдад зөвлөж явсан ахмад дайчин Даниел Cиман гэдэг хүн дараахи баримт аргументыг тоочжээ. Үүнд:
-Энэ дөрвөн 7 хоногт АНУ, Израиль хоёр байлдааны 10 мянган нислэг Ираны нутаг дэвсгэр дээгүүр хийлээ, тэдний агаарын довтолгооныг эсэргүүцэх хүчин нь бидний ганц ч онгоцыг сөнөөж чадсангүй. Израиль нь ганц ч онгоцны гарзгүйгээр эх орноосоо 1000 бээрт буй Иранд довтлоод ганц 7 хоног өнгөрөхөд л Ираны бүх мужийн тэнгэрт бүрэн ноёлож чадлаа. Ираны ихэнхи удирдагчдыг устгалаа. Тэнгисийн цэргийн хүчнийг нь АНУ устгачихлаа, нисэх хүчин нь ажиллагаагүй боллоо. Цэрэг-аж үйлдвэрийн дэд бүтцийн 75%-ийг нь устгалаа.
Ираны цөмийн зэвсгийн программ нурсан, сэргээх гэсэн бүх оролдлогыг нь нэг бус удаа бид тасалсан. Ираны дээд удирдагчид зөвхөн бункерт нуугдаж байна. Израилийг устгана гэж нөөцөлсөн пуужингийнхаа 10%-ийг л Иран харваж амжлаа.
-ЛБНИУ өмнө нь хэн байсан билээ. Олон улсад олон арван жил терроризмоо хүчээр экспортолж, бүс нутгийг тогтворгүй болгож байсан тэр улс одоо өөрөө хамгийн ихээр суларсан, ганцаардсан, оршин үлдэхийн тулд тэсэн ядан буй улс болж хувирлаа. Даян дэлхийгээр терроризмоо экспортолж байсан Иран ганцхан сарын дотор байхгүй боллоо. Тэр Иран байхгүй. Дипломатын талаасаа бол Иран нь орчин үеийн түүхэндээ анх удаа ганцаардаж үзлээ. Ихэнхи холбоотнууд нь зай барьсан, зарим нь айгаад алга болсон гэв.
Израилийн цэргийн тагнуулч асан Моше Ашкенази энэ дайны нэг сарыг ийм өнцгөөс дүгнэж байна:
-Ираныг би юу гэж харж байна вэ гэвэл цэрэг-дайны потенциалаа бүрэн алдсан улс боллоо л гэж харж байна. Иранд агаарын цэргийн хүчин гэж алга. Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг зэвсэг алга. Кибер операц явуулах боломж тэдэнд алга. Тэнгисийн цэргийн хүчин гэж бүр ч байхгүй боллоо. Салангид байдлаар зарим нэг боломж байх шиг байна. Бүхэлдээ байлдаж тэмцэж чадахгүй боллоо. Тэдэнд хэдхэн пуужин үлдэх нь үлдсэн. Түүнийгээ хамгийн сүүлчийн мөчид л хэрэглэх байх. Хамгийн сүүлчийнх нь оролдлого гэж би хэлнэ.
-Одоо тэд хяналтандаа байдаг хүчнүүдээ түлхэж аль болох хохирол бидэнд учруулахыг л бодож байна. Бид харж байна. Иракчуудын зарим хөдөлгөөнийг, Хезболла ямар нэг оролдлого хийж байгааг, өчигдрөөс Йемений хуситууд яаж байна? Эднийг, прокси хүчнийг Кассим Сулеймани Израилийг өвдөг сөхрүүлэхийн тулд буй болгосон, харин одоо өөрсдөө өвдөг сөхрөхгүйн тулд л тэднийгээ ашиглахыг хичээж байна гэжээ.
Д.Баярхүү
Пүрэв - 04 сарын 23,
2026
Сэтгэгдэл12
4 сарын 7н 8 нд нэг сайн бөмбөгдөж пуужиндаж аваад л дараа нь амёрикууд зайлах байх ! Хуурай замын цэрэг оруулбал орсон нь бүгд үхнэ гэдгээ амёрикууд мэдэж байгаа ! тэгэж тэнэгтэхгүй ! Трамп одоо Иранаас явдалаас залхаж айж байгаа бөгөөд зөнд нь хаяад зайлахыг хүсэж байна ! Яахав израилиуд байлдаад үлдвэл үлдэнэ биз ! тэртэй тэргүй энэ хоёр 40 жил байлдаж байгаа ! Одоо Трамп Кубыг хүмүүжүүлэхийг сонирхож бөйна ! бололцоо гараад ирсэн ! Трумёнээс хойш Амёрикийн ямар ч ёрөнхийлөгчийн хийж чадаагүй зүйлийг хийхийг хүсэж байна ! Кубын дэглэмийг өөрчлөх ! Кубыг буулгаж авах ! Чадвал өөрт нь шууд том оноо авчирна ! вазари гэсэн үг ! Иран хоёрдахь Афганистан болоод л үлдэж байна ! Онгоцгүй танкгүй хөлөг онгоцгүй пуужингүй Афганыг амёрикууд яаж ч чаддаггүй юм ! айж тойрч явдаг юм ! яг тэрэн шиг болно ! Талибануудад эзлэгдсэн Афган ! шийтийн шашны солиотнуудад эзлэгдсэн Иран ! Израил улс л үйлээ үзэж дэ !
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
islamiin hargis ubuu nariig bugdiig n al
Израйлийн шинжээчидийн дүгнэлт орчуулахын оронд хөндлөнгийн шинжээчидийн дүгнэлт орчуулсан бол арай бодитой байх байсан шүү
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
сайхан шаахымаа жүүдүүд кк
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
Баярхүү, Вашингтон болон Лондонгоос авдаг цалин чинь энэ онд хэр нэмэгдсэн бэ
Вашингтон Лондон цалин өгдөг юм бол чи тийш бас нэгдээч. Гэхдээ бүтэн бичиг үсэггүй, ямар ч боловсролгүй, тэгээүргэлж нэр нүүрээ нуудаг тороол мояа оркийг тэд танина, тоож ойртуулахгүй л дээ. Эргүү болж төрсөндөө гомдоод эх орондоо тороолдоод сууж байхаас өөр гарц чамд алга
Хэхэхэ би гарсан харин чамд гарц бна уу тархины тураалаа
За худлаа шаагаад байгаарай муу төгцөг минь битгий хүмүүсийн тархи угаагаад бай новш минь
Израилчууд Америкчуудтай хамжчихаад өөрсдөө баатарласан юм шиг их додигор байх шив дээ.