sonin.mn

Туул гол дагуух хурдны замын бүтээн байгуулалт гэгч эхэлмэгцээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Уг төслийн хүрээнд Туул голын ай сав дахь байгалийн бургасан төгөл, ногоон байгууламжийг их хэмжээгээр устгаж байгаа нь экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж буй билээ.

Мөн Туулын хурдны замын тендерт Хонконгийн гэх “ХаоЮань групп” гэгч компани ялсан. Гэтэл энэ компани нь өмнө нь хурдны замын төслүүд дээр огт ажиллаж байгаагүй гэнэ.


Ер нь Хятадад ижил төстэй нэртэй компаниуд их байдаг. Энэ нь андуурмаар ойролцоо нэр сонгож, өөрсдийгөө олон улсын нэр хүндтэй том компани мэт харагдуулдаг схем гэсэн үг.


Луйварчид Монголд ч өмнө нь ийм сценари хэрэгжүүлж байсан.

Тодруулбал“МакКензи”-ий нэрийг ашигласан хуурамч компани Сайншандын ТЭЗҮ-г боловсруулж байлаа.


Өөрөөр хэлбэл Туулын хурдны замыг барих ажилгадаадын нэр хүндтэй компаний нэр барьж итгэл төрүүлж, төсвийн мөнгө угаах схемийн нэг юм биш биз гэсэн эргэлзээг төрүүлж байна.


Иймээс ч Туулын хурдны замын тендерт ялсан “ХаоЮань групп” гэгчийг сайтар шалгах ёстой юм биш үү?


С.Сарнай