sonin.mn

Испанийн “Реал” багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Зинедин Зидан Францын шигшээ багийг дасгалжуулах асуудлаар Францын хөл бөмбөгийн холбоотой /FFF/ аман тохиролцоонд хүрсэн тухай Le 10Sport цахим хуудсанд мэдээлжээ. Нэгдүгээр сард Ройтерс агентлаг мэдээлснээр, Дидье Дешам ирэх зун болох ДАШТ-ий дараа Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн албанаас чөлөөлөгдөнө.


Харин энэ удаад Зидан ба хөл бөмбөгийн холбооны хооронд тохиролцсон гол асуудал бол дасгалжуулагчдын багийг өргөтгөх тухай байлаа. Зиданы хувьд, Дешамаас илүү олон туслахтай болохыг хүсэж байгаа ажээ. Эл асуудлыг ойрын үед шийдэх бололтой.


Өдгөө 53 настай Зидан хамгийн сүүлд 2019-2021 онд “Реал” багийг дасгалжуулж байв. Мөн 2016-2018 онд тус багт ажиллаж байжээ. Түүний удирдлага дор мадридчууд 3 удаа Аваргуудын лигт, Испанийн АШТ, Испанийн Супер цомд тус бүр 2 удаа түрүүлсэн байна.


Харин Зидан хөлбөмбөгчний замналдаа Францын “Канн”, “Бордо”, Италийн "Ювентус", "Реал" багуудад тоглож байсан бөгөөд “Реал”-ын бүрэлдэхүүнд 2003 онд Италийн АШТ-нд түрүүлсэн юм. Мөн “Ювентус”-ын бүрэлдэхүүнд Италийн аваргаар 2 удаа шалгарч байв.


Францын шигшээгийн бүрэлдэхүүнд тэрбээр 108 тоглолтонд оролцохдоо 31 гоол оруулж, 29 оновчтой дамжуулалт өгчээ. Ингэхдээ 1998 онд дэлхийн аварга болж, 2006 онд дэлхийн мөнгөн медаль хүртэж, 2000 онд Европын аварга болж байв. Зидан бол 1998 оны “Алтан бөмбөг” шагналын эзэн билээ. 




Б.Адъяахүү