МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр Олимпик хауст танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо. Хурлаар “Канвон-2024” Залуучуудын өвлийн олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын дүнгийн тухай хэлэлцэн, Монголын баг тамирчдыг амжилттай зохион байгуулж оролцуулсан Гадаад харилцааны сайд, Монголын багийн ахлагч Б. Батцэцэгт талархал илэрхилэв. Мөн удахгүй болох "Парис 2024" Олимпын наадмын бэлтгэл ажлыг түлхүү эрчимжүүлэх талаар санал солилцсон бөгөөд наадмын үеэр Монгол улсаа сурталчлах “Монголиа Хаус” төслийн явцын талаар зөвлөлдөв. Түүнчлэн МҮОХ-ны Гишүүдийн ээл сарын 21-ний өдөр Худалдаа аж үйлдвэрийн их танхимд хийх товыг баталж, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Сэтгэгдэл0