sonin.mn

Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.


11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий гурав дахь өдөр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Говь-Алтай аймгийн тамирчин Б.Мягмарцэрэн суултын төрөлд 212.5 кг-ыг өргөснөөр тус жингийн Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ. Тэрбээр 2022, 2023, 2024 онд энэ жинд дээд амжилтыг шинэчилсэн бөгөөд өнгөрсөн жил бэртэлийн улмаас өнжөөд байсан юм