МАН хотын дарга Х.Нямбаатартайгаа газар тэнгэр нийлтэл үзэж тарж байна. Түүнээс муу муухай амьтан байхгүй. Үүнээс болж нам баларч байгаа гэсэн аятай тэмцэлдээд олон хонов. Түүний хийж байгаа ажил том, түүнийгээ дагаад мөнгөн дүн нь том сонсогдоод олон гишүүдийнх нь шуналыг хөдөлгөөд байгаа биз ээ. Үүнийг тааж ядах юмгүй. Сэлбэ төвийн хотхон,Туулын хурдны зам гээд үнийн дүнг нь сонсвол ухаан алдаж унахаар. Энэ их мөнгөний арван хувийг ядахдаа авах сан гэсэн шунал тэднийг ийн дайн эхлүүлэхэд хүргэлээ. Хотын даргын ажил улс төрийн гэхээс аж ахуйн ажил байдаг. Бараг хоёр сая хүнтэй хотын аж ахуй том мөнгө эргэлдэж байж л бүтнэ. Хотын дарга өглөө оройгүй ажил хийж байж энэ хот хоторхуу байж чадна гэдгийг мэдсэн хүн шиг харагддаг.
Сая Туулын хурдны замыг эхлүүллээ. Үүнийг аль Э.Бат-Үүл даргын үед л хийнэ гэж ярьдаг, зураг паланыг нь үзүүлдэг байсан. Энэ замыг барьчихвал түгжрэл буурах нь үнэн. Хотын хойд талаас төв магистрал руу нь ямар ч гэрэл дохиогүй, уулзваргүй туслах олон замаар очиж нийлж салах юм гээ биз дээ.
Туул гол дагуух үнэ цэнэтэй хорооллууд ч энэ замд өртөхгүй. Яагаад гэвэл зам тэдний урдаас дөнгөж эхэлж байх тул дуу чимээ тоос шороо босохгүй гэж байсан. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон хотод ийм уртаашаа урсгал хэрэгтэй гээд бид сүүлийн хорин жил ярьсан. Яг ингээд хийх болсон чинь эсэргүүцээд байдаг нь ямар учиртайг ойлгохгүй байна.
Энэ бүх аж ахуйн ажлыг улстөрчид ердөө л хүнд суртал гаргаж байгаад саахад овоо юм унана гэж тооцоолж Х.Нямбаатараас ажлыг нь булааж авахаар дайрцгаасан гэж түрүүн хэлсэн. Ингэж ирсэн хүмүүс хотын ажлыг хийлгэх үү. Х.Нямбаатараас болоод хотын ажил унаад, дагаж хотын намын ажил нь сүйрээд байгаа юм байхгүй. Харин ч энэ бүх төсөл хөтөлбөр нь хийгдчихвэл хотын МАН-д л хэрэгтэй. 2028 оны сонгуульд МАН сөрөг хүчин болоход бүлэг байгуулчих дайны санал зулгаахад дөхөмтэй юм биш үү. Хотын даргаас намын даргын ажлыг нь авчихвал “дДэлээ засуулчихсан азарга” гэгч болж ажил нь бүтэхгүй. Саяны хэлсэн ажлууд бүгд "Дутуу алсан могой гэгч болон саарал хот улам саарал л болж үлдэнэ. Тиймээс л Х.Нямбаатар МАН-д хэрэггүй юм байж, маниуст хэрэгтэй байна гээд байгаа юм.
Ө.БИЛЭГ
Бямба - 04 сарын 11,
2026
Сэтгэгдэл27
Нямбаа хүүгийн зөв
Бидэнд үнэхээр ийм хотын дарга байгаагүй юм шүү
Ямар их ард түмний хөрөнгөөр ямар өчүүхэн юм хийж байгааг ойлгох ухаан хайрла!!!
Нямбаатар ажлын төлөө зүтгэдэг, элдэв муу зальгүй, дажгүй хүн шүү!!
Замаа хурдан бариа, бид хүлээж байна
НЯМБАА-нямбай шүү...
Нохой зассан эзэндээ үнэнч гэдэг үг үнэн юм байна. Ням Бао данжаад бүх төрлийн татварыг нэмж маш олон монголчуудын амьдралыг бусниулан сүйрүүлээд байгаа. Нян Бао данжаад машины номерыг 1 саяаас 3 саяын ханштай болгосон. Энэ хулгайчыг шүтээд байгаа улсууд бол вьетнам хаягаар фейсбүкт зүрх дардаг хятадын эрлийзүүд мөн шүү.
Нямбаа замсаа бариачээ. Наад нүүрсчид чинь мөнгийг авах гээд шуналтаад явна
Hotiin dargaa hamgaalna bid????????????????????
Ажлыг нь дуусгавал овоо юм амжуулах нөхөр дөө
Дэмжинэ. Оюун-Эрдэнэ, Амарбаясгалан, Нямбаатар гурав л Монголын төлөө ажиллаж байсан. Одоо Нямбаатарыгаа Хүүк, Зандка, Эбэ, Баярцогт, Учрал, Жавхлан нараар удирдуулсан ЭмСиЭс-ийн дарангуйллаас эрслэн хамгаалах хэрэгтэй. Бат-Амгалан бол өнгөлөн далдлалт, ард түмэн ямар реакц үзүүлэх нь вэ гэсэн тест төдий л юм. Бүтэн дэмжицгээе!!!!!!!!!
нямба 2 үгүй сэтгэлээр хийвэл маш сайн хэн ч хийж чадаагүй л байгаа шүү хэл ам тэмцэл гардаггүй ажил гэж байхгүй үнэхээр энэ олон асуудал дундаас айхгүй хийвэл Онц онц онц гэхдээ хүн амьтны хэл ам хэцүү
мөнгөө өгсөн хүмүүсийн барилга чгүй мөнгө чгүй болсон бат үүл чулуудайн үеэс луйвардаж ирсэн зүйлийг арилгаж чадаагүй барилга бариулахгүй барьж байгаа барилгыг бариулахгүй барьж бхйгааг шүүхээр зогсоодог энэ луйврыг өөгшшүүлж ирлээ
Хашааны газрыг Үнэтэй гэдгииг бүр лекц уншиж бгаад тайлбарлаад, үнииг нь өсгөж өг өгсөн хүн чинь Батүүл баатар шүү! Нохой зассан эзэндээ янаг гэж чи бол няндаа таарсан тролл бгаадхх
УБ ХОТЫН ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМҮҮСИЙН 30 ГАРУЙ ЖИЛД ХИЙЖ ЧАДААГҮЙ АЖЛЫГ НЯМБААТАР 2-3 ЖИЛД ХИЙЖ БАЙГААГ БИД ХАРЖ БАЙНА. ҮҮНЭЭС ИЛҮҮ САЙН ҮР ДҮН ГЭЖ БАЙХ УУ? ОЛОН ЖИЛ ҮЛГЭР, ОНЬСОГО МЭТ ЯРИГДДАГ БАЙСАН МЕТРО, ДҮҮЖИН ТЭЭВЭР, 20 МИНУТЫН ХОТ , ЦАХИЛГААН СТАНЦ ГЭХ МЭТ ТОМ АЖЛУУДЫГ НЯМБААТАР Л БОДИТ АЖИЛ БОЛГОЛОО. ХОТЫН НҮҮР ЦАРАЙ Ч САЙЖИРЛАА. ГЭВЧ ТЭР МУУ НЭР ЗҮҮСЭЭР, АЖЛАА ХИЙСЭЭР Л ЯВНА. ХОТОД ИЙМ Л ДАРГА ХЭРЭГТЭЙ. Харин Туул голыг сүйтгэхийг зөвшөөрөхгүй шүү
ТИЙМ . МАН - д хэрэггүй , УБ хотынхон , тэх тусмаа " улныхан " бидэнд хэрэгтэй хүн . УБ тотод ийм зай зүтгэж - үзэж тарж байсан дарга байгаагүй - зүгээр тууз хайчилж , баярын хурал дээр үг хэж , цайллагад малилзаж , цайллагын орой нарийн бичгээ үлгэдэг л дарга ар байсан ...
Яг нарийндаа Үндсэн хуулийг Булгантуяа, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар зөрчөөгүй, харин Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар зөрчсөн. Яг нарийндаа одоогийн Засгийн газар бол хууль бус засгийн газар. Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар бол УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авсан, одоо ч хууль бусаар авахаар санаархаж байгаа улс төрийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд шүү. Монголын ухаант ард түмэн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч, хэлмэгдэхээс айгаад юу ч хэлж чадахгүй дуугүй сууцгааж байна шүү. Ер нь энэ бол их ноцтой асуудал шүү.
Nyamba shig zorigtoi shiidemgii ajil hiisen hotiin darga uzeegui. Hotiin irged demjij bna.
Татвар төлөгчдийн мөнгийг баруун солгойгүй хятадуудад тараагаад дуусаж байна даа энэ шудрага тавын нэг болох шудрага нямбактер
Нямбаа бидэнд хэрэггүй ээ. Байлгах тусам хотыг самарч байна. Бушуухан зайлуулмаар байна.
Нямбаатар ажлаа хийж дуусгаад ард түмэндээ днгээ тавиул одоо битгий хэл амнаас ай галт тэрэг хөдөлсөн
Нямбаатар ажлаа хийж дуусгаад ард түмэндээ днгээ тавиул одоо битгий хэл амнаас ай галт тэрэг хөдөлсөн
Нямбаатар ажлаа хийж дуусгаад ард түмэндээ днгээ тавиул одоо битгий хэл амнаас ай галт тэрэг хөдөлсөн
Энэ нянгар сдааг дандаа хөдөөнөөс ирсэн оркууд дэмждэг , маанагууд УБ т маань ямарч хайр байхгүй хорсож явцгаадаг малнууд
Duuren trolluud yazganaj bna daa
Хуурамч тэзү
Tevcheed davaad iluu eh medeltei tom alban tushaald ochood Danhyg sergeene gesen seruun zuud zuudelj yavaa shig hargdna