Дорноговь аймгийн Биеийн тамир, спортын газрын Спортын ордонд пауэрлифтингийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Содномдоржийн Мөнхзулын нэрэмжит Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
11 дэх удаагийн классик пауэрлифтингийн УАШТ-ий эхний өдөр өсвөр үе, залуучууд, мастер 2, мастер 3 ангилалд нийт 130 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр тэмцээний мастер-2 ангиллын 93 кг-ын жинд “Сүлдэр” фитнес клубын тамирчин Х.Баттөмөр суултын төрөлд 262.5 кг-ыг өргөснөөр мастер-2 ангиллын Монгол Улсын тус жингийн дээд амжилтыг шинэчиллээ. Х.Баттөмөр нь ДАШТ-ий хошой аварга, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медальтай ба УАШТ-дээ 13 түрүүлсэн тамирчин юм.
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл0