Балган овогтой Ганбат нь 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж, гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олонд нь нөхөж баршгүй гарз тохиолоо. Б.Ганбат нь 1955 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Лүн сумын “Цамбын гозгор” хэмээх газар Балганы дөрөвдүгээр хүү болон мэндэлсэн. Тэрээр 1963 онд Төмөр замын 20 дугаар сургуульд элсэн орж, 1971 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд цэргийн албанд татагдан үүргээ нэр төртэйгээр биелүүлж, халагдаж ирээд автобусны жолоочийн курст суралцан төгсөж, автобус баазад ажлын гараагаа эхэлсэн юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2011 онд “Онц тээвэрчин” цол, тэмдгээр шагнаж байжээ. Б.Ганбат нь сурагч ахуй цагаасаа хөлбөмбөгийн спортоор тууштай хичээллэж, “Замчин”, “Алдар” нийгэмлэгийн шигшээ багт тоглож явсан авьяаслаг тамирчин байлаа. Сүүлийн жилүүдэд мастер ангиллын тамирчдын тэмцээнүүдэд амжилттай оролцож, олон арван медаль хүртсэн бахдам амжилтын эзэн юм.
Түүний спортын онцлох амжилтуудаас дурдвал: МХБХ-ны мастер ангиллын тамирчдын ФУАШТ-ээс 2022 онд мөнгө, 2023 онд хүрэл медальМХБХ-ны мастер ангиллын УАШТ-ээс 2010, 2012, 2016, 2023, 2025 онуудад алт, 2018, 2022 онуудад хүрэл медаль тус тус хүртэж байв. Мөн ахмад хөлбөмбөгчдийн нэрэмжит олон тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, “Шилдэг хаалгач”, “Шилдэг довтлогч” цолыг удаа дараа хүртэж байсан бөгөөд 2025 оны МХБХ-ны УАШТ-ээс “Шилдэг довтлогч”-оор шалгарсан ахмад тамирчин байлаа. Түүний хөлбөмбөгийн спортод оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж 2014 онд “Спортын мастер” цол хүртээсэн юм. Б.Ганбат нь хүнлэг энэрэнгүй, тусч сайхан сэтгэлтэй, алиа хошин зан чанартай, хамт олонч, хөдөлмөрч дайчин нэгэн байсан бөгөөд түүний уран гоёмсог тоглолт, гайхамшигт гоолууд нь хөлбөмбөг сонирхогчдын сэтгэл зүрхэнд үүрд мөнхөд хадгалагдан үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
МХБХ-ны Мастер ангиллын тамирчдын зөвлөл
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
Русский гимнази Ганбат талийгаач тай ямар адил юм. Хамаатан нь байх . Ум Мани бадми хум !
Залуу нас маш богинохон амьдрал маш богинохон. Хүмүүс бид өөрсдийгөө бусдаас онцгой гэж бодох хэрэггүй. Хүмүүс бид зүгээр л хумхийн тоос.
1990 оноос хойш монголчууд бид хүүхэд залуус хөгшидгүй хорт хавдар хүнд хэлбэрийн өвчнөөр өвчилж хорвоог орхиод байгаа шалтгаан нь Монгол хятадаас эдийн засаг худалдаа бүх юмаараа 93 хувь хамааралтай болсонтой холбоотой. Гадуур худалдаалагдаж байгаа бүх төрлийн хүнснүүдийн 60 70 хувь нь хятадаас орж ирдэг эрүүл ахуй аюулгүй байдлын шаардлага хангахгүй хүнснүүд байдаг. Доорх холбоос руу ороод хятадуудын траншейн доторх ялгадасыг шүүж аваад боловсруулаад хоолны тос үйлдвэрлэж байгаа бодит контентыг үзээрэй. https://www.youtube.com/watch?v=YLrN_t-qTFY