“Зууны мэдээ” сонин “Амжилтын эзэн” буландаа холимог тулааны “Шандас MMA” клубийн тамирчин Ч.Дагийсүрэнг урилаа.
-Та өнгөрсөн онд аваргын бүсээ хүртсэн. Тухайн үед их хүнд тулаан хийж өрсөлдөгчөө ялж байсан?
-Миний хувьд “Шандас MMA” клубтээ харьяалагдаад дөрвөн жил болжээ. Энэ хугацаанд байнгын бэлтгэл хийж амжилтаа ахиулахын төлөө хичээсээр ирлээ. Өнгөрсөн оны өвөл MGL холбооны аварга шалгаруулах тэмцээнд 66 кг-ийн жинд түрүүлсэн. Энэ үед таван удаа тулалдаж ялсан даа. Сүүлийн шатанд Орхон аймгийн туршлагатай тамирчин н.Төрбаяр ахтай учраа таарч өрсөлдөөд ялалт байгуулсан удаатай. Ингээд л аваргын бүсээ хүртэж билээ. Харин бүсээ аваад таван сарын дараа Япон улсад бүсний эрхийн төлөө тулалдсан. Энэ тэмцээнээс их сургамж авсан шүү.
-Их эрсдэлтэй спорт шүү дээ. Тамирчнаас хэр золиос гардаг бол?
-Ер хүнд, эрсдэлтэй спорт л доо. Тиймээс тамирчид урьдаас тооцоолох нь чухал. Тухайлбал, нэг тэмцээнд оролцохдоо бэртэл авсан ч гомдолгүй хэмээн шийдвэр гаргаж гарын үсэг зурдаг. Хайртай хүмүүс минь дэмжиж байгаа учраас бэлтгэлээ сайн базаагаад өрсөлдөнө. Тамирчин амжилт гаргахад бэлтгэлээс гадна сэтгэл зүйн бэлтгэл чухал нөлөөтэй.
-Тэгвэл сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэж тэмцээнээ зорьдог вэ?
-Сэтгэл зүйн хувьд багшаасаа зөвлөгөө авч суралцаж явдаг. Рингэнд гарахдаа ялж ялагдсан сэтгэлийн хаттай байх нь зөв. Мөн ялагдлаас суралцах нь тамирчин хүнд байх ёстой чухал чанар. Ялж, ялагдах нь ээлжилж тамирчны замнал үргэлжилдэг. Спортын замналыг сонгосон бол эцсийг нь хүртэл хичээх хүслээр өдөр бүр хөдөлмөрлөж байгаа. Мөн тамирчин хүн хариуцлага үүрч чаддаг байх ёстой гэж боддог.
-Та холимог тулааны спортод хэрхэн хөл тавьж байв. Тамирчин болоход юу нөлөөлсөн бэ?
-Би анх 2015 онд таеквондогоор хичээллэсэн. Энэ үедээ С.Будхүү багшид шавь орж байлаа. Тодорхой шалтгаанаар спортоос гурван жил завсарласан. 2019 оноос кикбоксоор хичээллэх болсон. Харин холимог тулаан их сонирхолтой санагдсан учраас бэлтгэл хийж тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн. Миний багш ДАШТ-ий аварга Ж.Нарантунгалаг. Багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж явна. Сурах зүйл ихтэй спорт хэмээн холимог тулааныг онцолмоор байна. Хурд хүчнээс гадна ухаан шаардана. Анх спортын замналыг сонгоход ойр тойрны хүмүүс эрүүл мэндэд минь санаа зовж байсан. Харин амжилт гаргаад ирэхээр ойлгож дэмждэг болсон доо.
-Монголд холимог тулаан хэр хөгжил ямар түвшинд явна. Та ирээдүйгээ хэрхэн харж байна даа?
-Холимог тулааны спорт сайн хөгжиж байна. Спорт хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Ёс зүйн төлөвшил, тэвчээрт сургадаг. Тулааны үедээ дайчин байж, бусад үед сайн хүн байхыг хичээж байна. Зан чанараа тогтуун байлгах нь тамирчин хүнд байх чухал чанарын нэг. Би цаашид болох тэмцээнүүдэд амжилттай оролцох хүсэлтэй. Япон улсын холимог тулааны холбооноос явуулдаг тэмцээнд амжилт гаргах зорилго тээсэн. Цаашид сурах зүйл их бий. Тамирчдад бага зэргийн дэмжлэг дутагдаж байгаа нь ажиглагддаг. Бусад улсын холимог тулааны тамирчид олон компанид харьяалагдаж бэлтгэл сургуулилтдаа анхаардаг юм билээ. Энэ нь амжилтад эергээр нөлөөлөх жишээтэй.
Баатарын НЯМСҮРЭН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл2
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY