sonin.mn

Монгол улс, Казакстан улсын гавьяат тамирчин, бөхийн чөлөөт барилдааны Олон Улсын хэмжээний мастер, Баян-Өлгий аймгийнхаа баяр наадамд 10 удаа түрүүлсэн, Монгол Улсын харцага Однайн Бахытын нэрэмжит "Наурыз 2026" улс аймгийн цолтой 256 бөхийн барилдаан гуравдугаар сарын 21-ний Бямба гарагийн 12:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд болно. Тус барилдааны түрүү бөх автомашин, үзүүр бөх 4 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардах бөгөөд үзэгчдийн дундаас гурван супер азтан тодруулна.  Барилдах бөхчүүд гуравдугаар сарын 19-20-нд 10:00-17:00 цагт Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хаягаар цахимаар бүртгүүлнэ.


Үзэгчид https://ticket.mn/event/2987 холбоосоор нэвтрэн тасалбараа захиалах боломжтой.


Ерөнхий зохион байгуулагч: 


Өлгийн хүчтэн дэвжээ


Хамтран зохион байгуулагч:


Монголын Үндэсний Бөхийн Холбоо


Монгол бөхийн өргөө  2026.03.21 НАУРЫЗ_2026


#МонголынҮндэснийБөхийнХолбоо | #Наурыз2026 | #АлбанЁсныБарилдаан | #256БөхийнБарилдаан |