Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Монгол эр хүн” үндэсний III чуулган өнөөдөр /2026.03.17/ боллоо.
Уг чуулганы үеэр МУГЖ, дуучин Т.Ариунаа : “Эр хүн бол аз жаргалын үндэс” гэсэн сэдвээр ярилцахад би нэг зүйлийг боддог. Эр хүний үнэ цэнийг тодотгож, өргөж, чиглүүлж өгдөг хүн нь эмэгтэй хүн—эх хүн, гэргий хүн байдаг болов уу гэж боддог. Учир нь эртний сургааль, уламжлалаас харахад эмэгтэй хүн нь эр хүний дотоод үнэт зүйл, үзэл бодлыг үр хүүхдэд нь дамжуулж, ойлгуулж өгдөг гүүр нь байжээ. Жишээ нь, “Аав нь ингэж бодож байна”, “Аав нь ийм зүйлийг зөвшөөрөхгүй байх” гэх мэтээр аавын байр суурийг хүүхдэд ойлгуулж, тайлбарлаж өгдөг хүн нь ихэвчлэн эх хүн байсан болов уу.
Ер нь эр хүн өөрийгөө “би ийм хүн, тийм хүн” гэж ил тод илэрхийлээд байдаггүй. Харин дотроо уужуу ухаантай, бодлогоширсон байдлаар амьдарч, үр хүүхдэдээ үнэ цэнээ шууд бус хэлбэрээр мэдрүүлдэг. Тиймээс эр хүний үнэ цэнийг эмэгтэй хүн тодотгож өгдөг тал бий гэж би хардаг.
Нөгөө талаар, эрчүүдийг зөвхөн баярлуулах биш, харин “эр хүн байх эрдэм”-д суралцах нь илүү чухал юм. Сүүлийн үед “Монгол хүний ондоошил” гэдэг ойлголтыг их ярьж байна. Тэгвэл энэ ондоошил нь бидний өвөг дээдсийн үзэл баримтлал, үнэт зүйлээс хэрхэн үүсэж, өнөөдрийн залуу үед яаж зөв суух ёстой вэ гэдгийг бид ойлгож, дараагийн үедээ дамжуулах үүрэгтэй юм байна.
Эртнээс Монгол эр хүнийг “таван эрдэм”-тэй гэж үздэг. Үүнд:
уужим ухаан
хатан зориг
бат журам
өрх гэрийн тэргүүн байх чадвар
үр хүүхдийнхээ сүлд нь байх
гэсэн чанарууд багтдаг.
Эдгээрийг өнөөгийн Монгол эрчүүдэд хэр шингэсэн бэ гэж ажиглавал янз бүр байна. Гэхдээ миний хувьд Монгол эрчүүдийг уужуу ухаантай ард түмэн гэж хардаг. Үүнийг би өрх гэрийн тэргүүнүүд болон үр хүүхдүүдтэйгээ харилцаж буй байдлаас нь ажигласан. Энэ нь тэдний цусанд шингэсэн чанар мэт санагддаг.
Мөн Монгол эрчүүдийг хатан зоригтой гэж боддог. Учир нь аливаа зүйлийг хийхдээ зориг гаргаж, хэрэгтэй үедээ оновчтой үгээ хэлж чаддаг.
Түүнчлэн Монгол эрчүүдийн “цээрлэх зүйлс” гэж бий. Үүнд:
архи, согтууруулах ундаанаас хол байх
үйлийн хэцүүгээс үл цуцах
өнгө мөнгөнд үл автах
зэрэг багтдаг.
Гэвч өнөөдөр зарим эрчүүд илүү материаллаг зүйлд татагдах, гадаад өнгөнд анхаарах, амар хялбар аргаар хурдан мөнгө олохыг эрмэлзэх хандлага ажиглагдаж байна. Мөн амьдралын бэрхшээлээс шантрах, тууштай байж чадалгүй бууж өгөх тохиолдол ч бий.
Хэрэв Монгол эрчүүд эдгээр уламжлалт үнэт зүйлсээ илүү гүн ойлгож, амьдралдаа хэрэгжүүлж чадвал бид бусад үндэстнээс өөрийн Монгол ондоошилоороо ялгарч чадна. " гэв.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 03 сарын 17,
2026
Сэтгэгдэл4
Христийн гаж урсгал мүүний итгэгч чам шиг золбин шаар ингэж хуцдаггүй юм.
Coнин2 юм яринаа энэ авгай
Долир нүдтэн.
Монголд нэг сая гаран хятадын эрлийз хурлийз хунхуузууд амьдарч байна.Тэд нар монгол эр хүний тоонд орох уу?