Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны Үндэсний спортын албаны дарга, Улсын өсөх идэр харцага дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй Зэвсэгт хүчний 105 жилийн ойн босгон дээр төр, түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, “Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч” хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн боллоо.
Дэд хурандаа Т.Өсөх-Ирээдүй нь Зэвсэгт хүчний эгнээнд 27 жил тасралтгүй алба хаахдаа цэргийн бие бялдрын бэлтгэлжилтийг хангах, үндэсний спортыг хөгжүүлэх үйлсэд бодитой хувь нэмэр оруулсан манай тэргүүний офицеруудын нэг юм.
Түүний дасгалжуулсан шавь нараас Улсын арслан Б.Орхонбаяр, Улсын заан Н.Жаргалбаяр нарын тэргүүтэй Улсын арслан 1, Заан 1, Харцага 2, Начин 6 төрөн гарсан нь түүний мэргэжлийн өндөр ур чадвар, нөр их хөдөлмөрийн үр дүн билээ. Батлан хамгаалах салбарын нэр хүндийг спортын талбарт өндөрт өргөж, залуу халааг бэлтгэх үйлсэд үлгэрлэн манлайлж буй Гавьяат дасгалжуулагчдаа салбарын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье!
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Ой гэж өгч байгаа болохоос шагнал томдож байна
өлгийдөж гэж шааж байна хэн нь балбалцаад төрүүлчүү ярих гэж үлээдэг болжээ
Хүйг нь тасалж авна гэж байх уу?
Төрөхөд эхлээд умайны нүхээр толгой нь цухуйх уу эсвэл хөл нь цухуйх уу?
Бөхчүүд дотроо маш их уншдаг, судалдаг,ёс суртахууны сайхан хүмүүжилтэй,мэргэжилдээ мэргэшсэн товчоор хэлвэл зөв хүн танд баяр хүргэе. Таны шавь нараас олон олон зөв хүн төрөн гарах болтугай. Сайн бөх болох амар хялбар,харин зөв хүн болох бэрх хэцүү.
Одоо гавьяаг үнэлж Бригадын генерал цол олгох хэрэгтэй! Нэгч гэсэн генерал цолтой бөхтэй болох хэрэгтэй!
Зөв зөв. Улсын арслан болчихвол Хошууч генерал өгчихдөг юм уу.
Алдар хороо гэдэг чинь Татвар төлөгчдийн мөнгөөр Улсын цолтой бөх бэлддэг бөхийн сургууль уу. 27 жил зэвсэгт хүчинд хэдэн цолтой бөх л дасгалжуулж дээ.
Тэр хэдэн бөхийн нэр нүүрээр л Батлан хамгаалах салбар явж байгаа юм ш дээ. Хэдэн генерал хурандаа нар цаашаа шүү. Олон улсад ч тэр ялгаагүй бөхчүүд шүү. Удахгүй бүх цэргийн ангийн дарга нарыг бөхчүүдээр солино. Бөхийн Хөгжлийн Яамтай болмоор байна шүү. БХЯ
БХИС-д үндсэ мэргэжлийн ангид 4 жил арай гэж сурч, хөдөө хувиарлагдаж ар гэрээ марттал цэргийн ангидаа ажиллаж, энхийг сахиулах ажиллагааны бэлтгэл газөр орны үүрэг гүйцэтгэл хийгээд хийгээд Хошууч цолноос дээш явсангүй цэргийн тэтгэвэртээ гарч байдаг. Бөхийн сургууль төгссөн хэдэн нөхдүүд Дэд хурандаа, Хурандаа цолыг зүгээр л барилдаж даваад л шаачих юм аа