Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа (“СВО”) 5 дахь жилдээ (тасралтгүй 1480 өдөр шөнө) үргэлжилж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс Украины лидер В.Зеленский, америк генерал Кит Келлог нарын ярьснаас хөрвүүлж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын редакцын байр суурь огт тусгагдаагүй болно.
Украинд явуулж буй Путины дайны мөн чанар зорилгыг Зеленский ганцхан өгүүлбэрээр ингэж хэлж байжээ. Гурван сарын өмнө Давосын эдийн засгийн форум дээр юм. “Дэлхийн II дайнаас хойш Европт болж буй хамгийн том дайны 4 дэх жил бөгөөд үүнийг эхлүүлсэн хүн нь одоо зөвхөн эрх чөлөөтэй байгаагаар барахгүй Европт царцаагдсан мөнгөнийхөө төлөө тэмцсээр байна” гэжээ. Нөгөө “Денацификац”, “Демилитаризац” яалаа? Явж явж царцаагдсан мөнгөө олж авахын төлөө Украины фронт дээр үхэлдэн байгаа хэрэг үү? “Оросын мөнгө” гэж чухам юу юм бэ эцсийн эцэст гэдгийг Европын Холбоо 4 жилийн дараа гэнэт ухаарч, хүлээн зөвшөөрч, эцсийн зөв шийдвэрээ гаргажээ. Юу гэвэл мөнгө угаах өндөр эрсдэлтэй бөгөөд терроризмыг санхүүжүүлэгч улс оны жагсаалтад ОХУ-ыг оруулснаа Европын Холбооноос хүчин төгөлдөр болгож мөрдөж эхэлжээ.
Зеленский хэлжээ. “Сард 35000 оросын цэрэг алагдаж байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэх болно. Дайныг үргэлжлүүлэх эсэх нь тэдний хэрэг. Бид энэ дайныг зогсоохыг л хүсч байна” гэжээ. Фронт дээр Орос хэрхэн баларч байгаа хүснэгт харна уу.
Орос далайн гүрэн мөн нь мөн. Харин Украин түүнийг гартаа оруулаад авсан тухай ингэж хэлж байжээ. “Хэрэв Оросын байлдааны хөлөг онгоцууд Гренландын орчимд саадгүй хөвж явбал Украин Та бүхэнд тусалж чадна. Учир нь Оросын байлдааны хөлөг онгоцноос ганц нь ч үлдэхгүй байхаар тийм мэдлэг, зэвсэг бидэнд бий. Тэд Крымын ойролцоо живүүлсэнтэй адил Гренландын орчимд ч живүүлж чадна. Асуудалгүй. Бидэнд хэрэгсэл нь ч бий, хүн хүч нь ч бий. Манай хувьд далай тэнгис бол хамгаалалтын эхний шугам биш ч шаардлагатай үед тэнд операц явуулж, хэрхэн тулалдахаа бид сайн мэднэ” гэжээ. Үнэндээ олон зуун жил ноёрхож ирсэн Хар тэнгисийн флот гэж Оросын хувьд тамдаггүй юм болж үлдсэн. Тэнгис рүү ганц хөлөг бүү хэл жижиг катер ч гаргаж чадахгүй байгааг Зеленский дэлхий дахинд хандан зарласан нь тэр байв.
Оросын түрэмгийллийг найрамдлаар орлуулж болно гэдэг, Путиныг ухааруулж чадна гэдэг гэнэн ойлголтыг сөргүүлж Зеленский хэлэхдээ:
-Европ үнэндээ байх ёстойгоосоо хамаагүй сул байна. Гал зогсоосны дараа Украинд байрлуулах энхийг сахиулах хүчний аюулгүй байдлын “арын баталгаа”-г заавал АНУ гаргах ёстой гэж Европ маргаж байгаа нь үүний нотолгоо. Гал зогсоох гэж яг юу гэсэн үг вэ? Түүнийг бодитой үйл хэрэг болгоход хэн туслах вэ?
-Европ ирээдүйн талаар ярих дуртай ч өнөөдөр хийх ёстой үйлдлээсээ зугтдаг. Гэтэл яг өнөөдрийн хийсэн үйлдэл л ирээдүйг чинь тодорхойлдог юм.
-Хууль бусаар нефть тээвэрлэж яваа оросын танкеруудыг зөвхөн АНУ саатуулах, хураан авах чадвартай юм уу? Гэтэл Европ тийм боломжгүй юм уу?
-Яагаад Трамп сүүдрийн флотын танкеруудыг барьж чаддаг мөртлөө Европ чаддаггүй юм бэ? Оросын нефтийг Европын эргээр, яг хажуугаар нь тээвэрлэж байна. Энэ нефть оросын дайныг санхүүжүүлж байна. Дахин хэлэхэд Европт Европыг бодитойгоор хамгаалж чадах нэгдсэн зэвсэгт хүчин хэрэгтэй.
-Трамп, Америк дарамт үзүүлж эхлэх хүртэл Европын хэн нь ч цэргийн зардлаа нэмээгүй. Европын 40 цэрэг Гренландад юу хийх юм. Путин болон Хятадад ямар дохио очих вэ?
-Өнөөдөр аюул тулгарвал НАТО биднийг хамгаална гэсэн итгэл найдвар дээр л Европ тулгуурлаж байна. Гэхдээ альянс бодитойгоор ажиллаж байсныг хэн ч харж байгаагүй. Хэрвээ Путин Литваг эзлэхээр шийдвэл, эсвэл Польш руу цохилт өгвөл хэн хариу өгөх вэ?
-Европ тивд дор хаяж 3 сая цэргийн бүрэлдэхүүнтэй хүчирхэг арми хэрэгтэй.
-2030 он гэхэд Орос нь 2–2.5 сая цэргийн алба хаагчтай арми бүрдүүлэх боломжтой, тэгж ч чадна. Тэгээд Европт хэн нь үнэхээр хүчтэй вэ гэдгийг сорьж шалгахыг хүсэх нь ч гарцаагүй. Тиймээс миний зөвлөгөө бол дор хаяж 3 сая хүний бүрэлдэхүүнтэй хүчтэй арми бий болгох.
-Эдгээр хүчийг заавал ашиглах шаардлагагүй, харин байж байх нь л чухал. Утга нь түүндээ оршино. Хамтарсан, өргөн цар хүрээтэй батлан хамгаалах хүч буй болгох талаар Европын удирдагчид зоримог, шийдэмгий шийдвэр гаргах цаг аль хэдийнэ болсон шүү.
-Украин улс цэргийн технологи, туршлагаа түнш орнуудтайгаа хуваалцахад бэлэн байна гэжээ.
Зеленский Давост Ираны талаар юу гэж хэлж байсан бэ: –Иран дахь эсэргүүцлийн жагсаалын талаар бид маш их ярьсан ч эцэст нь тэд цусанд живлээ. Дэлхий нийт Ираны ард түмэнд хангалттай туслаж чадсангүй, зүгээр л хажуугаас нь харж зогслоо. Улс төрчид байр сууриа тодорхойлж эхлэх тэр үед аятоллагийн дэглэм аль хэдийнээ хэдэн мянган хүнийг хороочихсон байсан. Ингэж их цус урсгасны дараа Иран ямар улс болж үлдэх вэ? Хэрэв дэглэм нь амьд үлдвэл энэ нь бүх дарангуйлагчдад маш тод дохио өгнө. Юу гэж гээч, хангалттай олон хүн алж чадвал эрх мэдэлтэйгээ үлдэж болдог юм байна! Украины Ерөнхийлөгч яг л голоор нь олж хэлж байжээ.
Энэ их аллага, энэ их цус, шарил, овоолсон цогцос одоо яг эргээд Ираны эрх баригчид дээр бууж байна. Хоёр оны зааг дээр тэр ганц шөнийн гэнэтийн цохилтын пуужин бөмбөгнүүдээ Ираны том толгой лам нарын бункер дээр дэлбэлчихсэн байсан бол өнөөдөр АНУ, Израиль хоёр ингэж үйлээ үзэх үү? Одоо байтлаа украины дрон, нисэгчгүй онгоц эсэргүүцэн сөнөөх цэргийн мэргэжилтнүүд Персийн булангийн орнуудад үнэд орж байна. Израиль ч гуйж эхэлж байна.
Трампын тусгай элч асан генерал Кит Келлог гэж Путины үнэн нүүр царайг жинхэнээсээ илчлэгч болж хувирсан. Кремль энэхүү дайнаа зогсоохгүй байгаа шалтгааныг Келлог нэрлэсэн ярилцлага японы NHK телевизэд өгчээ.
-краины эсрэг дайндаа ОХУ ялах чадваргүй гэдгийг Оросын дарангуйлагч Владимир Путин ойлгож ухаарах цаг нь болсон.
-Гэвч Николай II хааны, Оросын сүүлчийн эзэн хааны хувь заяаг давтана гэдгээсээ Путин үнэхээр айж байна. Оросын сүүлчийн эзэн хааныг суудлаас нь буулгасны дараа буудаж алсан шүү дээ.
-Украинаас нэмж газар нутаг булаан авч хэзээ ч чадахгүй болсон, энэ дайндаа Орос хэзээ ч ялахгүй гэдгээ Путин ойлгох ухаарах ёстой.
-Байлдааны гал нэн даруй зогсоох ёстой.
-Орос нь санкцын уршгаар үргэлжлүүлэн маш их алдагдал хохирол амссаар байгааг зориуд тэмдэглэе.
-Фронт дээр хүн хүчний хохирол гэж 1.2 саяас 1.4 сая алагдсан, хүнд шархадсан дүнтэй байна.
-Гэтэл алагдсан ба хохирсон тухай оросын дарангуйлагч дарагдуулж мэдээлдэг. Учир нь төр өөрөө энэ дайныг өдөөгч, өөрийнхөө хийсэнд хариуцлага хүлээхгүй гэж айсандаа тэгж дутуу мэдээлдэг.
-Дахин хэлье. Тэр дахин нэг “Николай II” болчих вий гэдгээс үнэхээр түгшиж байна.
-Хэрэв Украин, Орос хоёр фронтын яг одоогийн шугамын дагуу гал зогсооё гэж үзвэл байлдахаа больж болно.
-Гэтэл чухам Путин, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский биш Путин гал зогсоох хүсэлгүй, Донбассаас Украины цэргийг гаргахыг шаардаж, харин нь Украин нь өөрийн хяналтад байгаа нутаг дэвсгэрээ өгөхөөс татгалзаж байна гэжээ.
Америк генералынхаар бол Путиныг оросууд нь огцруулсныхаа дараа шууд алж устгах юм байна гэж ойлголоо. Зөв үү?
Орос, англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
Даваа - 04 сарын 13,
2026
Сэтгэгдэл21
Орос хэсэгтээ тэсэх л байх, потенциалаараа. Гэхдээ л явуургүй болсон. Энэ зун их юм болно оо. Трамп зүгээр ч нэг энэ зуныг тааж хэлээгүй. Түүний цаана маш том, хүчирхэг институтүүд судлаж, бодож, төлөвлөж байдаг юм. Түүнийгээ ч хэрэгжүүлж чаддагаа Трамп гарч ирснээсээ хойш олонтоо нотлон харуулж байна. Путин-Николай III болж л таарах вий.
Нохой ч тоохоо байсан нацист Хохолуудын тухай Монгол дахь хэдэн хуж үлдэгдэл хөлсний бичээчүүд л зохиомжлон сараачих юм даа! 😂😂😂
Монголд институтци бии юу?
Путин далд. Ор
Номиндарь дүү,,,,их материалтай сайн нийтлэл бичсэн байнаа,,,,баярлалаа,,,,
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
эргүү минь зайл чи
Зассс наад улиг болсон украйнаа больж үз
Аль моодноос гарсан украйны асуудал ямар хамаа орост харшилтай хэдэн хужаагийн эрлийзүүд л сэвж байдаг юм
OROS HULMASUUD UDAHGUI UHEJ DUUSNAA KKK VERY NICE
Украйны дроноор шалтаглаж Москва хотод интернетийн тасалдалт 7 хонолоо Путлер айдастай байна Путлер тойрон хүрээлэгч нарт итгэхээ больж хардаж сэрдэж төрийн эргэлтээс болгоомжилж байна
Ядуу хүн=хөрөнгөгүй хүн=коммунист хүн=бизнесменгүй хүн. Энэ муухай нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж "Амьдрал" гэдэг агуу их гүн ухаантан харуулж байна. Ядуурал сөнөтүгэй.
Ядуу хүн=хөрөнгөгүй хүн=коммунист хүн=бизнесгүй хүн. Энэ муухай нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж "Амьдрал" гэдэг агуу их гүн ухаантан харуулж байна. Ядуурал сөнөтүгэй.
Орос өдөрт 1000 хүний хохиролтой байна гэх мэдээ бөйдаг ! Үүний хэд нь газар дээрээ алагдсан ! хэд нь хүнд шархтсан ! хэд нь хөнгөн шархдсан ! хэд нь сураггүй болсон ! хэд нь олзлогдсон ! хэд нь фронтоос зугатсан ! гээд онолын хувьд ангилаад нарийн мэдээ гарах ёстой 1000 хүний хувьд ! тэгэхэд тэгэж чадахгүй бөйгаа бөгөөд боломжгүй юм ! ёр нь бүх дайн ийм бөйдаг ! хий хоосон багцаагар л хэлнэ ! тэр нь худлаа !! Путин гэнэт үхээд энэ дайн дууссан хойно л үнэн тоо гарна ! Укрианууд ч асар их хохиролтой байгаа ! үнэнээ ямар хэлэлтэй биш ! Миний багцаагаар укриан улс 900 мянган цэрэг эрсээ алдсан ! Үүнд хүнд шархтсан боловч гэртээ амьд амжиж очоод дараа нь үхсэн хүмүүс хамаарна ! Орос 100 мянгаар илүү багөөд 1 саяыг алдсан ! 1 сая цэргээ алуулчихаад зүүн 4 муж Крым хоёрыг Укрианд өгнө гэвэл ёстой ёртөнцийн булай болох багөөд тэр сая хүний сүнс нь Путиныг амраахгүй ! тийм учир амьд дээрээ Путин энэ байлдаж олсон нутгуудыг Укрианд өгөхгүй ! яахав үхчихсэн хойно нь аваарай !!
Анх удаагаа үнэнийг өчив
Оросуудын "хүн төрөлхтний эсрэг" үйлдсэн "гэмт хэргүүдийн" жагсаалт: 1. 1802-1918 он. Финландыг тусгаар тогтнуулж хүн төрөлхтнөөс "урвасан" байна. 2. 1918-Латвичууд ба Эстончуудад өмнө нь хэзээ ч байгаагүй "улс"-ын статус бий болгон өгч "жигшмээр урвав". Цааш нь дугаарлахгүй явцгаая, хэн нэгэн бусад гэмт үйлдлүүдийг нь санах байх аа. Юутай ч, Финландын Оухи хотын иргэн Вейко Коронен FB хуудсандаа хошин маягаар ийн бичжээ. - Литви 1918 онд Оросын тусламжтай өөрийн улсын байр сууриа сэргээсэн. - Польш 1918 он, 1944 онд буюу 2 удаа Оросын ачаар улсын статустай тусгаар тогтносон улс болсон. - Румын. 1877-1878 онд Орос-Туркийн дайны үр дүнд төрөв. Тусгаар тогтнов. - Болгар 1877-1878 оны Орос-Туркийн дайнаас Оросын ялалтын үр дүнд "улс"-ын статусаа сэргээсэн. Харин дэлхийн хоёр удаагийн дайнд Оросын эсрэг холбоотны бүрэлдэхүүнд байсан шүү. Одоо Болгар НАТО-гийн гишүүн, АНУ-ыг газар нутагтаа хүлээн авчихсан байгаа. - Азербайжан. ЗХУ-ын бүрэлдэхүүнд анх удаагаа улсын байр суурьтай болсон
монголыг орсын ленин сталин цэрэг зэвсэг өгч тусгаар тогтнуулсан БНМАУ болгосон
Хаант Орос, ЗХУ хоёрт их харамсдаг нөхөр байна даа.
энэ тэнэг еврсй их хуцаж байгаад газартайгаа тэгшилүүлэх нь дээ
Эндээс нэг л их газартай нь тэгшлэх гэж хуцна. Орос ах чинь тэгшлэх гээд 5дахь жилдээ үзэж байна. Чи очиж туслаач лалар оркоо