Ерөнхий сайд Г.Занданшатар даваа гарагт “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кэйти Жаксон тэргүүтэй удирдлагын багийг нь хүлээн авч уулзаж, хөрөнгө оруулагчдын тавьж байгаа саналуудын талаар Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлсэн. Уг уулзалт олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж, онцлох сэдэв нь болжээ.
Тухайлбал, “The Times” сонин болон “The Wall street journal”, “Reuters”, “Financial times”, “Bloomberg” зэрэг дэлхийн топ хэвлэл мэдээллийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхий сайдын “Рио Тинто” компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын талаар онцлон мэдээлсээр байна.
Ерөнхий сайд “Оюу Толгой” төсөлтэй холбоотой 2009 оноос хойш яригдсан, 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа шийдлээ хүлээсээр буй олон асуудлыг цэгцлэх цаг болсон. Баялагтаа эзэн байх зарчим бий. Монгол Улс “Оюу Толгой” төслөөс 20, 30 жилийн дараа ногдол ашиг хүртэхээр байгаа нь аливаа төслийн харилцан ашигтай байх зарчимд нийцэхгүй. Монголчууд баялагтаа эзэн байх үзэл санаа бол ард түмний Үндсэн хуулиар баталгаажсан эрх ашиг юм гэдгийг даваа гарагт болсон уулзалтын үеэр илэрхийлсэн.
Тухайлбал, Оюу толгойн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэн хүртэх ёстой. Анх 72 хувийн ашиг хүртэнэ гэж байсан ч гэрээ байгуулахдаа 53 хувь болгосон. Одоо бодит байдал дээр уг төслийн өгөөжийн 25 хувийг Монгол Улс хүртэж байгаа. Энэ бол хангалттай биш. Тиймээс үүнд өөрчлөлт хийнэ.
Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах талаар 2011 оноос хойш ярьсан ч ажил хэрэг болоогүй. Энэ байдлыг өөрчилнө гэдэгт УИХ, Засгийн газар, ард түмэн нэгдсэн байр суурьтай байгаа. Цаг нөхцөөсөн, аргацаасан, хуурах байдалтай байвал бид дараагийн алхмаа хийж, гэрээг цуцлах хүртэл нэлээд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдсэн юм. Ийнхүү Ерөнхий сайдын зарчмын байр суурь, хатуу шаардлага үр дүнд хүрч, “Рио Тинто” буулт хийж эхэлжээ. Тухайлбал, мягмар гарагт “Оюу толгой” ХХК татварт төлөх ёстой, акт тавигдсан 1 их наяд 570 тэрбум төгрөгийг Төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Оюутолгойн хэлэлцээртэй холбоотой асуудлыг мөн ярилцаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.
Цаашид Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг “Оюу толгой” төслийн зээлийн хүүг 11 хувь байгааг хоёр дахин бууруулах, менежментийн төлбөрийг зардал дээрээс нь биш орлого, үр дүнгээс нь авах зарчмын өөрчлөлт оруулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийх юм.
Ямар ч компани орлого олж байж тэр орлогоосоо ашиг хуваарилдаг. Гэтэл Оюутолгойн хувьд илүү их зардал гаргаад бай, тэгвэл илүү ашиг өгнө гэдэг зарчим үйлчилж байгаа нь шударга бус. Тиймээс үүнийг өөрчилж, менежментийн зардлыг нь орлого дээрээс нь тооцох асуудлыг тавьж буй. Ажлын хэсэг “Оюутолгой” төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг эхний ээлжид 53 хувь, цаашид 60 хувьд хүргэхийн төлөө хэлэлцээр хийж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 12,
2026
Сэтгэгдэл6
ГЭРЭЭ ХИЙСЭН ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АВЛИГАЧДААС БОЛЖ ЭНЭ БҮХ ЭРХЭЭ 2009 ОНЫ ОЮУТОЛГОЙН ЛУЙВРЫН ГЭРЭЭГЭЭР РИОТИНТОД АЛДСАН БАЙДАГ. 🇲🇳 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН❌️ . 2. ГАЗРЫН ЭЗЭН ✅️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ❌️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ❌️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ❌️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ❌️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ❌️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ❌️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ❌️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ❌️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ❌️. 13. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ❌️. РИОТИНТО КОМПАНИ 1. БАЯЛАГИЙН ЭЗЭН✅️. 2. ГАЗРЫН ЭЗЭН❌️. 3. ОЛБОРЛОХ ЭРХ✅️. 4. ХАЙГУУЛ ХИЙХ ЭРХ✅️. 5. ОЛБОРЛОХ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 6. БОРЛУУЛАХ ЭРХ✅️. 7. ҮНЭ ТОГТООЖ, ГЭРЭЭ ХИЙХ ЭРХ✅️. 8. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ БАЙРШУУЛАХ ЭРХ✅️. 9. БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГЫГ ЗАРЦУУЛАХ ЭРХ✅️. 10. ЗЭЭЛ АВАХ ЭРХ✅️. 11. ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООХ ЭРХ✅️. 12. МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ЭРХ✅️. 13.ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ БОЛОН ҮНДСЭН ХӨРӨНГИЙН БҮХ ЗАРДЛЫГ ТОГТООХ ЭРХ✅️.
Шантаж их үр дүнтэй, сайхан ажил байна гэж ойлгоод энэ дурак маань одоо шантажаар дагнах вий дээ???
420 сая доллар өгчээ.
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Буулт гэж гэнэ, бас долгинох, татвараас идэж байснаа хүлээн зөвшөөрсөн хэрэг шүү.