Манай нийгэмд нэг гаж үзэгдэл гараад удаж байна, бүр нийгмийн өвчин болчихжээ. Мэддэг чаддаг зүйлээ ярьдаг хүн цөөрч, мэддэггүй зүйлээ мэддэг мэт ярьж мэдэмхийрэх хүмүүс маш их болжээ. Мэдээллийг огт шүүдэггүй, шууд л цааш нь дэвэргэдэг гэсэн үг. Бүр доторх агуулгыг нь уншилгүй гарчгаар нь дүгнэдэг нь ч олон болчихжээ. Ёстой л хуурамч мэдлэгт шинжлэх ухаан хүчирхийлүүлж, мухар сүсэг, үл мэдэхүй соён гэгээрлийг орлож, ёс зүйг дүр эсгэлтээр сольсон популистууд нийгмийг хуваах замаар бүх зүйлийг чиглүүлж удирдаж чаддаг цөвүүн цаг үе ирчихжээ. Дараах хэсэгт надад тохиолдож байгаа олон жишээнээс зөвхөн нэгийг нь сонирхуулья.
Би нэг дуучин ахыг сайн танина. Үе үе уулзаж дуу хуурын талаар, энэ зах зээлийн талаар, цаашид хийх шинэ уран бүтээлийн талаар нь ярилцдаг байлаа. Дуучин ах урлагийн салбараа бол үнэхээр сайн мэддэг, их ч сонирхолтой ярьж чаддаг. Мэргэжлийн сургуулийг нь төгсөөд 30 орчим жил энэ мэргэжлээрээ тасралтгүй ажиллаж байгаа болохоор үнэхээр сайн мэддэг. Урлагийн зах зээлийн талаарх дуучин ахын мэдлэг бол үнэхээр төгс.
Гэтэл сүүлийн үед дуучин ах маань улс төрч, эдийн засагч, олон улсын эдийн засгийн харилцаа, геополитик судлаач хүн шиг энэ салбараар маш олон пост сошилдоо оруулдаг болчихлоо. Харамсалтай нь бүгд худал, ямар ч онолын үндэслэлгүй, эх сурвалжгүй, хэт нэг талыг барьсан зүйл хөвөрдөг боллоо, нөгөөхийг нь уншаад итгээд цааш нь түгээж байгаа хүний тоо бүр их.
Ах олон дагагчтай тул түүний бичсэн болгоныг шууд үнэн гэж бодож итгэдэг хүмүүс олон. Мэдээж хүн өөрийн бодлоо, хүссэн зүйлээ постлох нь тэр хүний эрх. Гэвч үнэн зөв зүйл, хүнд мэдлэг өгөх зүйл постлох нь бас тэр хүний хариуцлага шүү дээ. Би асуулаа, та эдийн засгийн ямар нэг хичээл, лекц, курст суусан уу гэж. Нэг ч цагийн хичээлд суугаагүй, суух шаардлагагүй, би энэ талын мэдлэгийг сошилоос, монгол комент гэх мэт нэвтрүүлгүүдээс хангалттай авсан гэж хариулж байна. Таны энэ буруу мэдээлэл байна, учир шалтгаан нь тийм юм гээд баахан ярилцлаа. Ах шууд миний 20 жил сурсан ажилласан судалсан зүйлийг шууд үгүйсгэж байна. Бүр сүүлдээ би Америк, Барууныханд тархиа угаалгасан хүн болж таарлаа, дуучин ахын хэлснээр.
Дэлхий даяар үзэж судалж байгаа эдийн засгийн сурах бичгүүд бас л буруу зүйл, хэн нэгний бэлтгэсэн асуудал болж хувирлаа. Нэг иймэрхүү үр дүнтэйгээр бидний хэд хэдэн удаагийн уулзалт бүтэлгүй болж өнгөрлөө. Одоо сэрцгээе, больцгооё ах эгч нараа!
Мэддэг судалсан, ажиллаж байгаа салбарынхаа мэдээллийг бусдад мэдлэг болгож тарааж сурцгаая. Мэддэггүй зүйлсээ тарааж популист улс төрчдөд ашиглуулах өгөөш болдгоо зогсооё. Мэдээллийн үнэн зөвийг таньж мэддэг, түүнд дүн шинжилгээ хийдэг арга зүйд суралцацгаая. Мунхаглал биш мэдлэг рүү тэмүүлцгээе. Мэдлэгийг Монгол улсын хөгжлийн дархлаа болгох ажилд нэгдэж ажиллацгаая.
Эдийн засагч: Рэгзэнгийн ШИНЭГЭРЭЛ
Сэтгэгдэл13
XUMBAGAR iin BATMEND
XUMBAGAR iin BATMEND
Тэр дуучин чинь тэгээд хэн юм ! Сосорбарам мөн үү !
Мэддэг юм байвал түүнийгэ ярьж болно. Чаддаг юм байвал түүнийгээ хийж амьдар. Мэддэггүй мэдэж байвал маш сайн. Мэддэггүйгээ мэддэггүй хүн бол ..... хөөрхий хаа холдох билээ дээ. Харсны ус руу унаж л таарна байх даа
Тогны мөнгөн дээр ч, интернетийн үйлчилгээн дээр ч давхардуулж төлбөр авдаг ТВ-үүдийн монополийг зогсооё, энийг дэмжиж гарын үсгээ зураарай: https://petition.parliament.mn/Detail?id=a2e9444c-3b7e-4066-b162-010e8778d4c1&fbclid=IwAR1slJqOXBcxlCrr2h0TOl-HjLjDiz0biyNgnGuAASbwOedePdyYdwlIQyY
Монголд мэддэг хүн байхгүй. Мэддэггүй хүн бүр байхгүй. Бүгдээрээ мэргэн цэцэн агуу ихийн эздүүд. Хөгшин залуугүй эр эмгүй бүгд адилхан болсон.
Мэддэггүй мөртлөө мэддэг юм шиг ярьдаг хүмүүс чинь зүгээр л хөлсний хүмүүс байдаг юм биш үү?? тэхлээр тэдгээрийг санхүүжүүлэгчдийг олж хариуцлага тооцох цаг ирээд бна.
Ах шууд миний 20 жил сурсан ажилласан судалсан зүйлийг шууд үгүйсгэж байна. Бүр сүүлдээ би Америк, Барууныханд тархиа угаалгасан хүн болж таарлаа, дуучин ахын хэлснээр.Ах чинь маш үнэн хэлжээ миний дүү,зах зээлийг төлөвлөдөггүй,үл үзэгдэгч гар удирддаг гэсэн худал үзэл бодолд тархиа угаалгасныг чинь мэддэг болохоор тэгж хэлж,уг нь чи ухаантай тархиа барууныханд угаалгаагүй бол ингэж бусдад шившгээ дэлгэхгүй л байсан санж,ах чинь улс төр эдийн засгийн ухаан гэдэг хичээлдээ мундаг хүн байсийм бна,тэр үеийнхэн бүгдээрээ ийм хичээл дээд сургуульдаа үздэг байсиймаа дүү минь
Эмээ уу,,,
Баруун европ, хойт америк, япон болон өмнөт солонгосын соёл, өндөр хөгжлийг ухааран араас нь илүү дутуу юм бодож тэнэглэлгүй шууд дагаж хөгжлийн манлайд хүрцгээе
Гарцаагүй үнэн,,,
uneheer shingersen gar baina daa ooriigoo hicheevel yasiin
Энэ удаа өөрийг чинь дэмжиж байна,үнэхээр л бүгд улс төрчид,хуульчид,эдийн засагчид болчихсон элдвийн юм тэр тусмаа ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгдөг,тэд нь түүнд итгэдэг болчихсон ийм л цаг үед амьдарч байна,би өөрөө эдийн засагч хүн мэргэжлийнхээ дагуу чиний болоод энэ чиглэлээр гарсан санал сэтгэгдэлд өөрийн үзэл бодлоор аль болох альтернатив байдлаар хандаж сэтгэгдлээ бичдэг, хүмүүс түүнийг бараг тоодогч байх,гэхдээ санал нийлдэг хүмүүс бас байдаг харагддаг,иймээс хүнд үнэн зөв мэдээлэлэл мэддэг зүйл дээрээ санал өгч байгаасай гэж хүсдэг. ӨӨрийн чинь хувьд хэт нэг талаа барьж туйлширч зарим талдаа олон жил энэ тогоонд чанагдсан хүнд таалагдахааргүй зүйл ч харагддаг хэтрүүлэхэд бас л их мэдэгчийн дүрд тоглодог хүн шиг санагддагийг нуух юун.Гэхдээ чиг нь зөв байдаг.