Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2026.03.10) Зэвсэгт хүчний жанжин штабт ажиллалаа. Тэрбээр энх тайван, аюулгүй байдлын төлөө үүргээ хариуцлагатай биелүүлж буй энхийг сахиулагчид болон өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Засгийн газраас цэргийн алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, алба хаах орчин нөхцөлийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд алслагдсанд тооцох анги, салбарын жагсаалтад Зэвсэгт хүчний зарим ангиудыг нэмэлтээр оруулах асуудлыг "Монгол цэргийн өдөр" болох Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр боллоо.
Ерөнхий сайд Г.Занданшатар "Өнөөдрийн байдлаар батлан хамгаалах салбарт, Зэвсэгт хүчний 2300 гаруй алба хаагч түрээсийн орон сууцанд амьдарч байна. Засгийн газрын тэргүүний хувьд Зэвсэгт хүчний цэргийн болон энгийн алба хаагчдын орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд бодитой дэмжлэг үзүүлж, хуримтлагдсан асуудлуудыг цэгцэлнэ.
Олон улсад өрнөж байгаа хурцадмал байдал дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдал, эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Ийм цаг үед Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулж, илүү сонор сэрэмжтэй байх шаардлага үүслээ.
Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд хамтран үндэсний аюулгүй байдлаа хангах нь чухал болоод байна. Өнгөрсөн жилүүдэд зарим аймгийн нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас зуд, үер усны гамшиг нүүрлэхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалах, сэргээн босгох, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр даалгасан үүргийг амжилттай биелүүлснийг бахархан дурдах учиртай" гэлээ.
2024 онд УИХ-аар батлагдсан “Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлого”-ын хэрэгжилтийг хангах шаардлага байгаа тул онцгойлон анхааралдаа авч, бүх талын дэмжлэг үзүүлнэ. Зэвсэгт хүчний кибер аюулгүй байдлын болон Тусгай хүчний цэргийн алба хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, цалингийн сүлжээг шинэчлэн тогтооход асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шуурхай хэлэлцүүлэх үүргийг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагуудад даалгав.
Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин дотоод нөөц бололцоо, инженер-техникийн ажилтнуудынхаа боловсрол, мэдлэг, ур чадварт тулгуурлан туршилт судалгааны төвүүдийг байгуулж, зарим төрлийн зэвсэглэл, техник, хэрэгслийг өөрсдөө зохион бүтээж байгаа нь маш том ололт гэдгийг онцоллоо.
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл7
хөөрхийдөө эд ямарч улсын эсрэг гав гэж дуугарч чадалгүй алуулна
хөөрхийдөө эд ямарч улсын эсрэг гав гэж дуугарч чадалгүй алуулна
хөөрхийдөө эд ямарч улсын эсрэг гав гэж дуугарч чадалгүй алуулна
хөөрхийдөө эд ямарч улсын эсрэг гав гэж дуугарч чадалгүй алуулна
хөөрхийдөө эд ямарч улсын эсрэг гав гэж дуугарч чадалгүй алуулна
Баян хүн=хөрөнгөтөн хүн=капиталист хүн=бизнесмен хүн. Энэ гоёмсог нэрний цаана зөвхөн хулгай, дээрэм, тонууль, алллага, авилгал, жирийн иргэдийн хөдөлмөр, хөлс, цус, нулмисыг сорон мөлжсөн зэрлэг махчин амьтан, мангас, чөтгөр, шулам л байдаг гэж Германы агуу их гүн ухаантан коммунист Карл Маркс хүн төрөлхтөнд анх удаа үнэнийг хэлсэн. Баячууд, капииталистууд, олиграхиуд, улс төрчид, бизнесменчүүдийн нуугдмал бузрыг хүн төрөлхтөнд анх удаа илчлэн хэлснийх нь төлөө тэд Марксизмаас, социализмаас, коммунизмаас, Оросоос, Хятадаас үхтлээ айж, коммунистуудыг 24 цаг харааж, муулж, зүхэж байдаг. КАПИТАЛИСТ (зах зээлийн хэмээх) нийгэм бол нийгмийн баялагийг цөөн хэдхэн олигархиуд, улс төрчид ард түмнээс дээрэмдэн авдаг бузар нийгэм. СОЦИАЛИСТ нийгэм бол нийгмийн баялагийг нийт ард түмэнд шударга, тэгш хүртээх хүмүүнлэг нийгэм. Агуу их Хятад, Орос улс энэ замаар үсрэнгүй хөгжиж байна. КОММУНИСТ НАМ байгуулж, капиталист МАН, АН-ын эсрэг тэмцэх сонголт монголын ард түмний өмнө нээлттэй байна!!!
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.
Алба хаагчид дотроо нэг биш. Жирийн алба хаагчдыг улс төрчдийн гүзээгээ чирсэн генерал хурандаануудтай адилтгаж болохгүй.