9-р сарын 16-нд үдээс өмнө Бээжингийн Олон улсын хурлын төвдШяншаний 13 дахь удаагийн форум нээлтээ хийлээ. Өндөр түвшний ярилцлагын үеэр Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма Ази-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал ээдрээтэй, нарийн төвөгтэй байгааг онцолжээ.
Хятад, Япон улсууд нь тус бүс нутгийн чухал орнууд тул хоёр талын харилцаагаа хэрхэн зохицуулж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалахын төлөө хэрхэн ажиллах нь олон нийтийн анхаарлын төвд байдаг асуудал юм гэв.
Юкио Хатояма: "Хятад улс бол Японы эдийн засгийн хамгийн чухал түнш бөгөөд нэн чухал хөрш орон юм. Аюулгүй байдлын сорилтууд оршсоор байгаа хэдий ч эдгээр нь хоёр талын харилцааг бүхэлд нь тодорхойлох хүчин зүйл болох ёсгүй. Хятад, Японы хувьд хамгийн чухал зорилт бол сөргөлдөх бус, харин харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд тууштай байх явдал гэж би үзэж байна. Энэ нь Зүүн Азийн урт хугацааны энх тайван, тогтвортой байдалд нэн чухал ач холбогдолтой юм." гэжээ
Форумын үеэр тэрээр мөн Тайванийн асуудлыг хөндсөн байна. Түүний үзэж буйгаар, Япон улс тодорхой бөгөөд тууштай байр сууриар "Нэг Хятад"-ын зарчмыг үргэлжлүүлэн хүндэтгэх ёстой ажээ.
Г.Бямба
Пүрэв - 09 сарын 17,
2026
Сэтгэгдэл0