МҮОХ-ны дэргэдэх Жендэрийн комисс нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Олимпик хауст хуралдаж, спортын салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж болон цаашдын үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэргүүтэй МҮОХ-ны удирдлагууд хүндэт зочноор оролцсон бөгөөд Ерөнхийлөгч Б. Баттүшиг нээж үг хэлэхдээ Олимпын хөдөлгөөнд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд хийгдэж буй бодит өөрчлөлтүүдийн талаар онцлон дурдав.
Үүнд ОУОХ-ны жендэрийн тэгш байдлын бодлогын хүрээнд МҮОХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулж, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснийг тэмдэглэсэн юм.
Тодруулбал, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд хоёр эмэгтэй гишүүн ажиллаж байгаа бөгөөд ОУОХ болон АОЗ-ийн ивээл дор зохиогдож буй Олимп, тивийн наадамд оролцох Монголын багийн ахлагчаар эмэгтэй төлөөлөгчид ажиллаж байна.
Түүнчлэн Тамирчдын комиссын даргаар анх удаа эмэгтэй хүн сонгогдсон нь олимпын хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх чухал алхам болсныг дурдлаа.
Хурлын үеэр төсөл боловсруулалтын аргачлал болон спортын маркетингийн судалгааны чиглэлээр салбарын мэргэжилтнүүд мэдээлэл өгсөнөөс гадна спортын салбар дахь жендэрийн тэгш оролцооны өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
Уулзалтад оролцсон гишүүд үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо илэрхийлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийг хэлэлцэв.
МҮОХ-ны дэргэд үйл ажиллагааг дэмжих чиглэлээр 10 гаруй комисс ажилладаг бөгөөд комиссууд нь спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчид, шүүгчид зэрэг олимпын хөдөлгөөний оролцогч талуудын хоорондын уялдаа холбоог хангах, бодлого, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажилладаг юм.
Пүрэв - 04 сарын 02,
2026
Сэтгэгдэл3
1990 онд Румыны "Ардчилал" гэж солиорсон залуучууд ерөнхийлөгч Чауческийг авгайтай нь хамт нохой шиг буудчихсаныг телевизээр харуулсан. Үүнийг харсан манай аймхай хулчгар Ж.Батмөнх маргааш нь Сүхбаатрын талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудад хоёр гараа өргөн бууж өгөөд 3,0 сая ард түмнээ хөсөр хаяад зугтсан. Харин Хятадын ухаалаг удирдагч Дэн Си Пин нь Тэн Ан Миний талбайд "Ардчилал" гэж солиорсон залуучуудыг 1,5 тэрбум ард түмнийхээ төлөө бяц дарсан. Үр дүнд нь сүүлийн 35 жил Монгол улс бүрэн хэмжээгээр дампуурч дэлхийн хамгийн ядуу улс болов. Харин Хятад улс сүүлийн 35 жил үсрэнүй хөгжиж дэлхий хамгийн хүчирхэг улс болов. Монголчууд 1990 онд буруу сонголт хийгээд дахин 100 жил сэхэхгүйгээр дампуурчээ.
Юуг хаана бичихээ мэдээч.
АНУ н ерөнхийлөгч Д.Трамп "Ардчилал гэж юм дэлхийд хаана ч байхгүй" гэж хэлсэн.